Ливаны эмэгтэйчүүд хэт даврагчдын эсрэг тэмцэнэ
2016-06-29

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр Ливан улсын христийн шашинтнуудын амьдардаг Киа тосгонд халдлага үйлдсэн билээ. Халдлагын улмаас таван хүн амиа алдаж, 15 хүн гэмтсэн юм. Тэгвэл тус тосгоны эмэгтэйчүүд галт зэвсгээр зэвсэглэж, хэт даврагчдаас хүүхдүүд болон эзэмшлийн нутгаа хамгаалахаар тэмцэж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“АК 47” буугаар зэвсэглэсэн эмэгтэйчүүд христийн сүмүүд болон шалган нэвтрүүлэх хэсгийн ойролцоо хамгаалалтад гарч, армийнханд дэмжлэг үзүүлж эхэлжээ. Халдлагаар ач хүүгээ алдсан 67 настай эмэгтэй “AFP” агентлаг “Би уйлаад гэртээ суухыг хүсээгүй. Би үр хүүхдээ хамгаалахыг хүссэн. Өнөөдөр хэт даврагчид бидэн рүү халдлаа. Удахгүй бидний газар нутгийг эзлэн түрэмгийлэх болно. Бид сиричүүд шиг газар нутгаа алдахыг хүсэхгүй байна” гэж хэлжээ.

 

Киа тосгоны 80 гаруй эмэгтэйчүүд хэт даврагчдын эсрэг тэмцэлд нэгдсэн байна. Мөн тосгоны иргэд Засгийн газраасаа хамгаалалт хүсч, тайван жагсаал зохион байгуулжээ. Уг тосгон Сири улстай хиллэдэг бөгөөд өдөр түр террористуудаас зугтаасан хууль бус цагаачид тус тосгонд хүрэлцэн ирдэг гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин