Сонгуулийн санал хураалт үргэлжилж байна
2016-06-29

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны сонгуулийн санал хураалт орон даяар явагдаж байна.  Өглөөний 07.00 цагаас эхэлж, үдшийн 22.00 цагт өндөрлөх санал хураалтад Монгол Улсын  1 сая 912 мянга 901 иргэн саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад багтсан юм.

 

УИХ-ын ээлжит сонгуульд 498, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж буй. Тэднээс УИХ-ын 76, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45, аймгийн 30 гаруй төлөөлөгч сонгогдоно.

 

Манай улсын сонгуулийг АНУ, Англи, ОХУ, Швед, Канад, ХБНГУ, БНСУ, Киргиз, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар зэрэг 50 гаруй улс орон, олон улсын байгууллагын төлөөлөл болсон 450 орчим ажиглагч ажиглаж байна. Мөн гадаадын 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч сурвалжилж буй юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Иргэний үнэмлэх байхгүй ч санал өгч болно гээд хуцаад байсан шал худлаа. Иргэний үнэмлэх байхгүй л бол шууд хөөж байлээ. Хурууны хээ авах уншуулахчгүй хөөж байналээ
2016-06-29
Зочин:
Иргэний үнэмлэх байхгүй ч санал өгч болно гээд хуцаад байсан шал худлаа. Иргэний үнэмлэх байхгүй л бол шууд хөөж байлээ. Хурууны хээ авах уншуулахчгүй хөөж байналээ
2016-06-29
Зочин:
АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн асан, Баянгол дүүргийн 12-р хорооны иргэн Х.Пүрэвдагва миний сонгох эрхийг сонгуулийн тухай хуулийн 64.9 заалт буюу эрхзүйн чадамжгүй, хорих ял эдэлж байгаа, 60-с дээш хоног гадаадад зорчсон гэсэн үндэслэлээр хассан байна. Дээрхи 3 үндэслэлийн алинд ч би хамаарахгүй байгаа юм. Энэ юу болж байна вэ? Сонгуультай хамаа бүхий байгууллагууд надад АЛБАН ЁС-ны хариу өгнө гэдэгт найдаж байна. Сонгууль шударга болж, Ард түмний хүсэн хүлээсэн Түшээд тодрох болтугай. Монгол эх орон минь Мандан бадрах болтугай. Ард иргэд маань амгалан байх болтугай.
2016-06-29