Иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байна
2016-06-29

 

Сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.  Сонгуулийн явцын талаар УИХ-ын сонгуулийн 65 дугаар тойргийн 9 хэсгийн хорооны ахлагч Л.Нарантуяагаас тодруулахад:

 

-Манай тойрогт санал авах бүртгэлтэй 1989 сонгогчийн нэрс байгаа. 12.00 цагийн байдлаар 441 сонгогч саналаа өгөөд байна. Зөөврийн хайрцгаар 7 сонгогчийн саналыг авсан. Иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалъя гэв.

 

Тус тойрогт одоогоор ямар нэг зөрчил гараагүй байгаа аж.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин