Монголын сонгуулийн талаар мэдэх ёстой зүйлс
2016-06-29

Америкийн “www.washingtonpost.com” сайт Монголын сонгуулийн талаар мэдэх ёстой 4 зүйлийн талаар нийтэлжээ.

 

 

Монголчууд энэ өдөр парламентынхаа 76 гишүүнийг сонгох гэж байна. Сонгуулийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монгол Улсад ажлын айлчлал хийсэн билээ. Тэрбээр Монголыг “Ардчиллын баянбүрд” гэж тодорхойлсон бол харин улс төр судлаачид тус улсыг “Буруу ардчилалтай” хэмээн дүгнэдэг. Монгол, ОХУ, БНХАУ-ын дунд орших жижигхэн улс юм. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа тус улсад эдийн засгийн тогтворгүй байдал үүссэн. Эрх баригчид нь ардчиллаа тогтоон барихаар хичээж байна.

 

 

Хамгийн их бие даагч нэр дэвшжээ

 

Сонгуульд 12 нам эсвэл оролцож байна. Гэхдээ эрх баригч Ардчилсан нам болон сөрөг хүчин Монгол Ардын намын хооронд гол өрсөлдөөн явагдах төлөвтэй байгааг улс төр судлаачид онцолж буй. Сонгуульд 69 хүн бие дааж өрсөлдөж буй юм. Эдгээрийн дотор урлаг болон спортын алдартнууд цөөнгүй байгааг албаныхан мэдээлжээ.

 

 

Сонгуулийг хуулийг өөрчилж болдог

 

Монголчууд сонгуулийнхаа хуулийг байнга өөрчилж байдаг. 2012 оноос өмнө тус улс холимог системээр сонгуулиа явуулдаг байсан. 2008 оны сонгуулиар сонгуулийн хуулийн шинэчлэл ихээхэн маргаан дэгдээсэн билээ. Уг сонгуулиар сөрөг хүчин ялалт байгуулсан байна. Сонгуулийн дараа хотын төвийн хэсэгт үймээн дэгдэж, таван хүн амиа алджээ. Үймээний улмаас Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр онц байдал зарласан байна.

 

Сонгууль болохоос хоёр сарын өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ний өдөр сонгуулийн хуулиа өөрчилжээ. Өмнө нь парламентын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар шууд сонгогддог байж. Энэ нь хууль бус хэмээн үзэж, бүх гишүүн сонгуульд эрх тэгш өрсөлдөхөөр тохиролцсон байна. Шинэчилсэн хууль намын жагсаалтаар шууд сонгогддог байсан эрх баригч болон сөрөг хүчний зарим гишүүдэд ашиггүй болжээ.

 

 

Иргэдийн итгэл алдарсаар

 

Намуудад итгэх иргэдийн идэвх буурч буй учир эрх баригч болон сөрөг хүчнийхэн намын жагсаалтыг халжээ. Энэхүү үйлдэл нь иргэдийн итгэлийг олох гэсэн бага ч гэсэн үр дүнтэй арга хэмээн судлаачид дүгнэж байна. Тус улс байгалийн баялаг ихтэй. Парламент уул уурхайгаа хөгжүүлэх олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч иргэдэд хараахан үр шимийг нь хүртэхгүй өнөөг хүрчээ. Уг асуудлаас гадна иргэд эрх баригч болон сөрөг хүчинд итгэх итгэл алдарсаар байна. Эдгээр намууд авлига, хээл хахуулийн дуулианд үргэлж холбогдож байгаа нь намын дэмжигчдээ алдахад хүрсэн аж. Монголчуудын 60 хувь нь намуудад итгэх итгэл нь буурсан болохыг сүүлийн үед явуулсан судалгаагаар тодхон харуулж байна.

 

 

Сонгуулийг урьдчилан таамаглах нь

 

Энэ удаагийн сонгуулиар эрх баригч Ардчилсан нам олонх болоход бэрх юм. 2011 онд тус улсын эдийн засаг 17 хувиар өссөн түүхэн үзүүлэлт болжээ. Харин уг өсөлт 2015 онд Ардчилсан нам Оюутолгойг хөдөлгөх 54 тэрбум ам.долларын санхүүжилт хийх “Рио Тинто” групптэй маргалдсанаас үүдэж, эдийн засаг 3 хувиар унажээ.

 

Гадаадын хөрөнгө оруулалт буурч, тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш эрс унасан байна. Хэдий иргэд эрх баригчдад итгэл алдарч байгаа ч мөн сөрөг хүчинд итгэл хүлээлгэхээс болгоомжилж буй юм. Тиймээс Монгол Ардын нам мөн олонхи болох нь эргэлзээтэй. Тиймээс парламентад шинэ хүмүүс сонгогдох магадлалтай байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ХЭХЭХЭ:
ХООООЛ ОЧИЖ УНГАС АЛД АААХАХАХХА
2016-07-01
Зочин:
МОНГОЛЧУУД ТАХИНЫ ТУРААЛТАЙ БОЛСОН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ НЬ ЭНЭ ТУРААЛЫГ ТҮГЭЭДЭГ АЛБАН ЁСНЫ МАНГУУ БЭЛДДЭГ СУРГУУЛУУД БОЛСОН ИЙМ БАЙХАД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРЫН МАН -АН МАНАН ТӨРИЙН ТОЛГОЙНООС ХЭЗЭЭЧ БУУХГҮЙ ТАРХИНЫ ТУРААЛЫГ САНААТАЙ БИ БОЛГОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН ХҮЧ БОЛ МАНАН ЮМ ХАРЖ Л БАЙГААРАЙ ЭНЭ СОНГУУЛЬ МАНАН ИЙН СОНГУУЛЬ БОЛНО ҮГҮЙ БОЛ МАН ХЭМЭЭХ ХАМГИЙН ТОМ ЛУЙВАРЧИН ЭРХ МЭДЭЛД ОЧНО
2016-06-29
ХЭХЭХЭ:
ХООООЛ ОЧИЖ УНГАС АЛД АААХАХАХХА