90 гаруй гомдол ирүүлжээ
2016-06-29

МАН-ын Сонгуулийн штабаас мэдээлэл хийлээ. МАН-ын Сонгуулийн штабын ахлагч Су.Батболд:

 

-Иргэд сонгогчид маань сонгуульдаа маш идэвхтэй оролцож байгаа мэдээлэл ирж байна. Бид өнөөдөр сонгуультай холбоотой мэдээлэл хийхгүйгээр зохих шатны байгууллагад хандах байр суурьтай байсан. Харин АН-ын сонгуулийн штабын зүгээс мэдэгдэл гаргасан учир мэдээлэл хийж байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс болон дууссанаас хойш 90 гаруй гомдол МАН-ын сонгуулийн штабт ирсэн хэмээлээ.

 

Архангай аймаг болон нийслэлийн Чингэлтэй дүүргийн сонгуулийн тойрогт  нэр дэвшигчид сонгогчдын санал татах зорилгоор хууль зөрчсөн асуудал гарсан байна илэрснийг МАН-ын сонгуулийн штабт ирүүлсэн байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин