Наадам сүлд дуутай болно
2016-06-29

 

Тун удалгүй Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадам болно. Баяр наадамд зориулан “Монгол наадам” хэмээх дууг уран бүтээлчид туурвижээ. Тус дуу нь үндэсний их баяр наамдын сүлд дуу болох аж.

 

Уг дууны шүлгийг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар бичиж аяыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Балхжав бичжээ. Харин хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат хийж, дууны клипийг “Cross” студид бүтээсэн байна. Мөн уран бүтээлийн клипэнд рок поп, сонгодог урлаг, нийтийн дуучид зэрэг нийт 25 дуучнаас гадна ҮДБЭЧ, ХЦДБЧ, ЦДБЭЧ, УДЭТ-ын уран бүтээлчид тоглосон ажээ.

 

“Монгол наадам” дууг ирэх сарын 1-нээс эхлэн олон нийтийн хүртээл болгох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин