Цахилгаан тасарснаас зарим иргэд саналаа өгч чадахгүй байна
2016-06-29

 

УИХ-ын  сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.  Харин  зарим тойргийн хэсгийн хороодод цахилгаан тасарсан тухай мэдээлэл намуудын сонгуулийн штабт иржээ. Тухайлбал, УИХ-ын  сонгуулийн 70-р тойрогт удаа дараа эрчим хүчний асуудал үүссэн нь сонгуулийн санал хураалтын дүнд нөлөөлөх вий гэсэн хардлага дагуулаад байна. Өдрийн 14 цаг 49 минутанд УИХ-ын сонгуулийн 70-р тойргийн 11-р хэсгийн хорооны  цахилгаан тасарсан бол 15:05 минутанд 10-р хэсгийн хороо, 15:20 минутын орчимд 12-р хэсгийн хорооны  цахилгаан тус тус тасарчээ.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин