Жагсаал цуглаан хийхийг хориглолоо
2016-06-29


2016 оны долдугаар сарын 1-нээс 17-ны хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай болон нийтийн эзэмшлийн талбайд төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөвлөгөөт арга хэмжээнээс бусад хувийн хэвшил, олон нийтийн болон иргэний байгууллага, нам эвсэл, иргэдээс зохион байгуулах арга хэмжээ, жагсаал цуглааныг бүртгэх үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Нийгмийн хэв журмыг хангахтай холбогдуулан ийм арга хэмжээ авч байгаа гэнэ.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны зургадугаар сарын 24-ний өдрийн захирамжаар Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалт, уг уулзалтын 20 жилийн ойн арга хэмжээг долдугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан арга хэмжээний бэлтгэл ажил, иргэд олон нийт, гадаад улсын зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангахтай холбогдуулан ийнхүү хориглосон шийдвэрийг гаргасан байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
AN iihan har mashindaa naidaj nairuulsan horondoo itgeed bas GOK iig huuuli busaar hujaa nart beleglej bgaga daldlah gj jagsaal tsuglaaniig hiilgehgui gj bgan. ardchilsan oron mun l yum bol sar udur zaaqj horigloj bdg buural salga uvgunii zahiramj gnee hutsdag haltruud bol
2016-06-29
зочин:
Хар машин ашиглаж ард түмний саналыг луйвардах болохоор нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүснэ гэдгийг урьдчилан тооцоолсон байна. Хар машин ашиглаж Үндсэн хууль-н бус аргаар төрийн эрхийг булаан авчихаад бас Үндсэн хууль-р иргэдэд олгосон тайван жагсаал цуглаан хийх эрхийг нь булаан авна,аан.Ийм сэжгийн юмыг ардчилал гэхүү.
2016-06-29
Зочин:
Эрдэнэтийн ГОК-ын хувьцааг зүй бусаар гадны шахуу банкинд өгсөнийг, аан будилаантай хар хайрцагны сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй жагсаал хийж болохгүй гэсэн үг үү?
2016-06-29
ggggg:
jagsaal hiihiig horiglodog ymar davartsan lalaruud ve
2016-06-29