Н.Энхбаяр: Сонгуулийг дахиулах хэрэгтэй
2016-06-29

Гэрэл зургийг MPA.MN

 

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийхдээ МАХН-аас нэр дэвшигч Оюунсайханыг нэр дэвшигчийн жагсаалтаас хассан тухайгаа мэдэгдсэн. Тэрбээр сурталчилгааны материалдаа шашны холбогдолтой зураг нийтэлсэн нь хууль зөрчсөн хэмээн шүүхээс тогтоожээ. Нэр дэвшигч торгуулийн мөнгөө төлж, давж заалдахгүй хэмээн Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдсэн учраас нэрсийн жагсаалтаас хассаныг Ч.Содномцэрэн ярьсан юм.

 

Тэгвэл энэ асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр, 28 дугаар тойрогт нэр дэвшигч Оюунсайхан нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

 

Оюунсайхан “Сонгуулийн ерөнхий хорооноос надад мэдэгдэлгүйгээр миний нэрийг татлаа. Би лам багш нартайгаа авахуулсан зургаа сурталчилгааны материалдаа тавьсан. Энэ талаар МАН-ын ухуулагч өргөдөл гаргаж, шүүхээс намайг торгосон. Нэг хүнд хоёр арга хэмжээ авдаггүй гэж би ойлгосон. Би МАН-ын дарга М.Энхболд нартай өрсөлдөж байгаа. Шударга өрсөлдмөөр байна. Шударга нийгэмд амьдармаар байна. Би Монголын төрийг шударга байлгын төлөө ямагт зогсоно” хэмээн хэлэв.

 

Харин энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “Сонгуулийн хуулинд шашны зан үйлийг хориглодог. Харин Оюунсайханы энэ зураг зан үйл биш. Энэ жижигхэн зураг нэр дэвшигчийг татах үндэслэл болохгүй. Гэтэл МАН-ын даргын захиалгаар ухуулагч нь шүүхэд хандсан. Харин захиргааны хэргийн шүүх нь үүнийг мушгин гуйвуулж, шашны зан үйл болгож, торгосон байгаа юм. Тэгээд хэдэн төгрөг төлчихсөн байтал яг өнөөдөр сонгууль болж байгаа энэ үед Сонгуулийн ерөнхий хорооноос нэрийг нь татлаа. Нэг үйлдлээр хоёр арга хэмжээ авч болохгүй. Сонгогчдоосоо тэгж их айгаад байгаа юм уу. Сонгууль эхлээд долоон цаг болж байхад татаж байна. Татах байсан бол өчигдөр татахгүй яасан юм. МАН-ын дарга М.Энхболдын өрсөлдөж байгаа тойрог дээрх энэ үйлдэл тухайн сонгуулийг дахиулахаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Сонгуулийн ерөнхий хороо ийм гоомой, хууль бус шийдвэр гаргасандаа хариуцлага хүлээж цуцлах хэрэгтэй. Бас сонгуулийг дахиулах хэрэгтэй. Ийм байдлаар сонгогчдыг төөрөгдүүлсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой” хэмээн ярив.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mahn neg ch suudal avaagui bolhoor booj uhlee
2016-07-02
Зочин:
Hoer uzuurtei zuu chig muuhai ovgon shu ene yagaad bdiim bol uls tord orohgui bol yag uhlee. Ulsiin erh yamba edeleed neg uztsen hun teriigee uguileed uheh baihaa barag bogsoo archuulahaas busdiin huneer belduuleed surtsan engiin hun shig amidrana gedeg ene hund shorond bgaatai adil baih l da zugeer lager deeree shatar toglood ach zeegee haraad taivan suuj baij boldogguim baihda ter ehner ni ch gesen unen ulaan tsaimdaa gartsan avgai bnleeshd
2016-07-02
Зочин:
Unasan buhud shaltag mondohgui
2016-06-30
Sss:
Zail
2016-06-30
irgen:
Tanai nam tosov gargah ymu
2016-06-29
zochin:
Tuunii matematikt busdaas iluu ni tendee l biz Uls eh orond nemer alga bna shuu dee
2016-06-29
zochin:
Zovhon ter budiliantai toirogt l dahin yavuulii gesen bna.bolohgui ni yu bgaam usan teneguudee.m.enhbold odoo bolimoor yum .yamar ih shunaltai hun ve.tuunii matatik tendee l biz.uls eh orond yamarch hurteel alga.
2016-06-29
Зочин:
1933 онд Гитлер дахин сонгууль явуулсанаар нам нь ялсан түүхтэй
2016-06-29
Rrr:
Ene 1 gaitai uvgun ene ulsiin humuusiig c1 g n nuguuguur n aluulj bj l sanaa ni amrah bhaa unen gaitai uvgun zailaad uguusei
2016-06-29
Зочин:
M enkhbold sazar zarj alban tushaal zarj mash ikh bayjsan khun iim bayn khuniig diilekh khun bna uu. Nuguu alban tudhaal khuvaaj bgaa bichleg uy bolood daragdvaa uuniig shalgaad ugukh gazar baina uu. Ymar bayn ni okhinikh ni khurimaas l kharagdaa biz dee dandaa turd ajillaj bsan khun biz dee
2016-06-29
Huga:
Hutsaarai
2016-06-29
Зочин:
Сонгууль дахивал. Энхбяр бүх зардыг нь даах юм байна л даа. Их баян юмаа
2016-06-29
Irgen:
Yun songuuli dahiulah vee? Tiim bayan ulsuu. Ur zeelee yaaya gej baij bitgii balairtsgaagaad bai.
2016-06-29
songogch:
Buu dongod. Maxn nam bish
2016-06-29