МАН-ын ЯЛАЛТЫН баяр

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөж, урьдчилсан дүн гараад байна.
Урьдчилсан дүнгээр МАН-ын илт давуу ялалт байгуулж, ялалтын баяраа тэмдэглээд эхэлжээ. Тус намаас өрсөлдсөн 63 нэр дэвшигч ялалт байгуулсан урьдчилсан мэдээ байна.
Мөн энэ сонгуулийн хамгийн олон санал авсан нэр дэвшигчид ч тус намаас тодроод байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Ж.Энхбаяр хамгийн олон санал буюу 11404 сонгогчийн саналыг авчээ. Мөн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Н.Учрал, Орхон аймагт өрсөлдсөн О.Содбилэг нар олон санал авсан нэр дэвшигчдийг тэргүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ