Халдлагаар 13 жуулчин амиа алджээ
2016-06-30

Туркийн Истанбул хотын “Ататурк” олон улсын нисэх буудалд өчигдөр халдлага гарч, 42 хүн амиа алдаж, 239  хүн гэмтсэн билээ. Эрх баригчид уг халдлагын цаана Курдын ажилчны намын дэмжигчид эсвэл  Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл бий хэмээн мэдэгдсэн юм.

 

Амиа алдагсдын 13 нь гадаадын иргэн болохыг тус улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым мэдэгджээ.

 

Тэрбээр “Харамсалтай нь манай улсад хүрэлцэн ирсэн 13 жуулчин халдлагын үеэр амиа алдлаа. Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Цагдаагийнхан амиа алдагсдын нэр зэргийг тодруулахаар ажиллаж байна” гэж хэлсэн байна.

 

Террористууд нисэх буудал руу нэвтэрснийхээ дараа гал нээж, дараа нь өөрсдийгөө егүүтгэсэн билээ. "Уг халдлагыг “Халифын вант улс” бүлэглэл захиалсан" гэж АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын дарга  Жон Бреннан мэдэгэджээ.

 

Гэхдээ тус бүлэглэл Истанбулын халдлагыг захиалсан болохоо харааханаа мэдэгдээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин