Сөрөг хүчин үнэмлэхүй ялалт байгууллаа
2016-06-30

Британийн “www.dailymail.co.uk” сайт өчигдөр зохион байгуулагдсан парламент болон орон нутгийн сонгуулийн талаар мэдээлэл нийтэлжээ.

 

Монгол Улсад парламент болон орон нутгийн сонгууль амжилттай зохион байгуулагдлаа. Уг сонгуулиар сөрөг хүчин Монгол Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад олонхийн суудал авлаа.

 

Монгол Улс ОХУ болон БНХАУ-ын дунд оршдог ардчилсан улс юм. Тус улсын эдийн засаг хөршүүдээсээ шууд хамааралтай. Сонгуулийн урьдчилсан дүнгийн дараа эрх баригч Ардчилсан нам ялагдлаа хүлээн зөвшөөрч, сөрөг хүчин Монгол Ардын намын дэмжигчдэд баяр хүргэжээ.

 

Сонгуулийн ерөнхий хороо орон нутгийн цагаар 22.00 цагт сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Парламентын 76 суудлын 63-ыг сөрөг хүчнийхэн авсан. Албан ёсны дүн маргааш гарна.

 

Уг мэдээллийн дараа сөрөг хүчний тэргүүн М.Энхболд намынхан болон дэмжигчиддээ талархал илэрхийлжээ. Тэрбээр “Монголы ард түмэн бидэнд итгэл хүлээлгэлээ. Энэ нь асар их хариуцлага хэмээн дүгнэж байна” гэж хэлсэн байна.  

 

Сонгуулийн дүнг электрон дэлгэцээр үзүүлсэн бөгөөд зарим нэр дэвшигч цөөхөн саналын зөрүүгээр ялагдал хүлээжээ. Бие даан нэр дэвшсэн 69 нэр дэвшигчийн нэг нь ялалт байгуулсан аж. 2008 оны сонгуулийн дараа тус улсад үймээн дэгдэж, таван хүн амиа алдсан билээ. Уг дахин дэгдэхээс эмээж буйгаар эрх баригчид мэдэгджээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Mongolchuudaa M.Enhboldiin gishgesen mor bolgoniig aldalgui hyanaj bhgui bol uls orniig min yaj ch ugui hiij medeh bh shuu.
2016-06-30
Зочин:
MANd bayar hurgie ard tumniihee itgeliig daaj sain ajillah l heregtei dee ard tumen chini uneheer tuildsa shuu
2016-06-30
ЛХАГВА:
ДАССАН СУРСАН ГАЗРЫН НАЙМАА ДЭЭРЭЭС НЬ ШИНЭЭР ТӨЛӨВЛСӨН 60 ТЭРБУМ БОСГОХ ГЭЭД ИНЭЭД АЛДААД ХИЙГЭЭД БАЙХ АЖИЛ ИХ БАЙНА ХҮН ДУРТАЙ АЖИЛДАА АМЖИЛТ ГАРГАДАГ ГЭДЭГ БАЙХАА ТЭГЭХЭЭР УЛАМ ИХ АМЖИЛТ
2016-06-30
Зочиноос копидов:
Сайн байна уу офшоор дансууд минь, та нарыг монголын ард түмэн үгүй гэж хэлсэнгүй, за гэж найр тавин сонголоо.Сайн байна уу урьд нь дандаа байсан Улаанбаатарын хогийн овоо минь, сүүлийн жилүүдэд харагдсангүй гэж чамайг хүсэн байж сонголоо.Сайн байна уу сайд шиг яравгар хорооны ажилтан минь хүнд сурталт чамайг санан санан сонголоо.
2016-06-30
zochin:
MAN-n shataagaad baisan har mashin chini ta nart tusallaa.Yamar bna Munhbataa.Ta nar iimel archaagui humuus.ta nar saindaa songogdoogui shuu.
2016-06-30
Зочин:
АН ялагдахад гол гавъяа байгуулсан хүмүүст нь нүүрсний Н.Алтанхуяг, Дэнзэн, айлын гал тогооны өрөөнд алт зэсний орд Оюу толгойг наймаалсан, амьдрал мэддэгүй, буруу гарын, Монголдоо сэтгэлгүй Ч.Сайханбилэг, С.Баярцогт, газраа гадаадынханд өгөх гэсэн 2 жил зүтгэсэн Гарамгайбаатар,Халх голыг харийханд өгсөн Р.Бурмаа, төмөр замын түгжил Х.Баттулга, А.Гансүх, сөрөг хүчнээ Чингэс бондоор санхүүжүүлсэн фортуна Батбаяр, хуулийн шинэчлэлийг хугалсан Д.Дорлигжав, гадаад харилцааг гамбир болгосон Пүрэвсүрэн, ардын намдаа сүнс нь хоргодож, зүүдэлж явдаг Г.Батхүү, Гончигдорж нар юм. Эдгээр нөхдүүд АН-ыг золиосонд гаргаж энэ 4 жилд төр, түмнийг бужигнуулсанд ард түмэн дүн тавилаа. АН эдгээрээс нөхөн төлбөрөө аваад АН-аас зайлуулбал АН-ыг ард түмэн дэмжинэ. АН ийм хүмүүсийн хорогдох байр биш. 70 жилийн дарангуйлалаас ангижруулсан ард түмний үнэт зүйл юм шүү.
2016-06-30
zochin:
bayr hurgey ard tumniihee itgeliig daaj sain ajillaarai amjilt
2016-06-30