Путин, Эрдагонтой уулзахаар болжээ
2016-06-30

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар өчигдөр анх удаагаа утсаар ярилцсан талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ. Удирдагчид ийнхүү хагас жилийн дараа анх удаагаа утсаар ярилцаж буй юм. Тэд 40 орчим минут ярилцсан бөгөөд ярианыхаа төгсгөлд биечлэн уулзахаар болсон байна.

 

Эрдоган ярианыхаа эхэнд ослоор амиа алдсан байлдааны “Су 24” онгоцны нисгэгчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр ОХУ-аас албан ёсоор уучлалт гуйсан билээ.

 

Удирдагчдын дээд хэмжээний уулзалт энэ онд зохион байгуулагдахыг Песков онцлов. Тэрбээр мөн Ерөнхийлөгч Путин Оросын иргэдийг Турк руу зорчихыг хориглосон шийдвэрээ цуцлахаа мэдэгдсэн гэсэн байна.

 

“Су 24” онгоцны сүйрлийн дараа Путин Туркийн хэд хэдэн салбарт хориг тавьж, иргэдээ тус улс руу зорчихгүй байхыг уриалсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
007:
Evropiin holboo ireeduigui bolj,zun taldaa orj b.had orlogo oruuldag oros juulchid b.daggui,jims hodoo aj ahuin baraa ni zaragdahaa bolij,holsnii turk ajilchdaar orosuud barilga bariulahaa boliulj,anu.d muriulj shuumjluulsneer ovdog sohorch b.na daa
2016-06-30
ХҮН:
АГУУ УДИРДАГЧ ГЭЖ ИЙМ Л БАЙДАГ ЮМ БАЙНА
2016-06-30
muu haltar turkuud:
muu turkuud golog boljee, ongirood l tomorood baisan odoo minii buruu geed l nobshirch bnaa.
2016-06-30