АН-д намаа шинэчлэх даалгавар, МАН-д ахиад нэг боломж өгсөн сонголт байлаа
2016-07-01

 
 
Монголчууд төрийн эрх барих улс төрийн намаа сонголоо. Олонхийг бүрдүүлэх эрхийг нэг л намд өглөө. Олон намын төлөөлөл багтсан алаг эрээн сонголтыг энэ удаад хийсэнгүй. Намыг биш хүнийг нь харж өгнө гэсэн явуургүй улс төр ч энэ удаад болсонгүй.
 
Монголчууд эв нэгдэл, тогтвортой байдлыг илүүд үзжээ. Нөгөө талаар өнөөдрийн амьдрал нь халамжтай байвал, маргаашийн ирээдүй тийм ч чухал биш гэсэн сонголт хийчихлээ. Өчигдөр 09:00 цагт СЕХ-ноос өгсөн эцсийн мэдээллээр Монгол Улсын хэмжээнд УИХ-ын 76 суудлын 65-ыг МАН-ынхан авч үнэмлэхүй ялалт байгуулжээ. Өөрөөр хэлбэл, тэд дангаараа УИХ, Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болов.
 
Харин өнгөрөгч дөрвөн жилд олонхи бүрдүүлэх эрхийг л авч, МАХН, МАН-тай засаг байгуулж үзсэн АН-ынхан ялагдал хүлээж, дөнгөж бүлэг байгуулах хэмжээнд буюу есөн гишүүнтэй болов. Мөн МАХН-аас О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан нар төрийн төлөөлөл болж, парламентын танхимд суух эрхээ авлаа. Шинэ парламентын гишүүд өнөөдөр СЕХ-ноос түр үнэмлэхээ гардан авах юм.
 
Ялалт, ялагдлыг нэг намд дангаар үүрүүлсэн энэ удаагийн сонголт олон талаар өвөрмөц байсан юм. Тодруулбал, УИХ-д өнөө жил ардчилсан сонгуулийн түүхэн дэх хамгийн олон эмэгтэй гишүүд суух гэж байна. АН-аас нэг эмэгтэй, харин эрх баригч МАН-аас 12 эмэгтэй улстөрч сонгогджээ.
 
Түүнчлэн, МУГЖ нэг гишүүнтэй болсон бол үндэсний бөхийн хоёр дархан аварга, нэг аварга төрийн түшээтэй болов. Хамгийн залуу улстөрчөөр Хэнтий аймгаас нэр дэвшин сонгогдсон Д.Гантулга гэх залуу тодорлоо. Тэрбээр, 29 настай аж. Энэ мэтээр сонгуулийн онцлог, үр дүн, АН-ын ялагдал, Ардын намын ялалтын талаар хэвлэл мэдээлэл бүр өөр өөрийн өнцгөөр дүгнэн бичиж байна. “ММ” ч энэ удаагийн дугаарт МАН-ын ялалт, АН-ын ялагдлыг өөрсдийн өнцгөөр тоймлов. 
 

АН-ын ялагдал ард түмнээ хэт басч байсны үр дүн 

 
Үнэмлэхүй ялалтын үр дүн яагаад ирсэн, өнгөрсөн дөрвөн жилд хамгийн их бүтээн байгуулалт хийсэн АН яагаад ялагдахад хүрэв гэдгийг хүмүүс олон янзаар тайлбарлаж буй. Гэхдээ сонгуулийн үр дүн хэний ч таамаглаж байгаагүй үр дүн байсан юм. Тэр тусмаа АН-ын хувьд, ийм зүйл хүсээгүй. Олон удаагийн судалгаа рейтингээс харсан ч АН олонхи бүрдүүлж чадахгүй ч эвсэл байгуулах хэмжээнд суудал авах нь тодорхой байв.
 
Гэвч яагаад, юуны учир шат шатны сонгуульд ялагдал хүлээв гэдгээ АН-ын бусдаас бус өөрсдөөсөө асуух хэрэгтэй болжээ. АН төрийн эрх барих дөрвөн жилийн хугацаандаа бүтээж босгож чаддаг гэдгийг хангалттай харуулсан. Тэд хийж чадсан. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Хийсэн бүтээсэн нь нүдний өмнө харагдаж, гарт баригдаж буй. Тэр тусмаа газрын наймаа, авлига, хүнд суртлын үүр уурхай болсон нийслэлийг Э.Бат-Үүл ба түүний нөхөд 360 градус өөрчилж чадлаа. Гэвч монголчууд бид хэтэрхий богино ой санамжтай юм. Өмнө ямар байснаа мартчихаж.
 
Нөгөө талаар дээрээ хөлөө олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэгчээр дээдсийн тол­хил­цоон нийслэлийн шинэч­лэлийг хүртэл хөлдөө чир­сэн нь энэ юм. АН-ынхан нэг удаа Засгийн газраа унага­сан. Н.Алтанхуягийг тэд өөрс­дөө улайрсаар унагаж бай­лаа. Өөрийнхөө хүнийг ул­дан татаж, орон шоронд оруулж байлаа, тэд. Журмын нөх­рийн­хөө ар нуруунаас хут­галж, жинхэнэ хэрүүл тэм­цэл, үл ойл­гол­цол, зөрчил тол­хил­цоо­ныг өн­гөр­сөн дөрвөн жил харуул­жээ. Тиймдээ ч ард түмэн АН-ын хийсэн ажлаас биш хэм­лэл­дээ­нээс залхсандаа л ийм сон­голт хийчихэв.
 
Нөгөө талаар монголчууд мөнгөнд хууртахгүй гэдгээ харууллаа. АН-ынхан сонгуулийн өмнө­хөн олон поп амлалт өгсөн. Хувьцаа­гаа 300 мянгаар худал­дах, “Сайн оюутан”, “Сайн мал­чин” гэх мэтээр олон ч популист амлалт өгч байв. Нэг ёсон­доо мөнгө өгье, та бидэнд сана­лаа өгчих гэсэн утгатай мэдэг­дэл ар араасаа хийж, ард иргэдийг басч байлаа. Гэвч монголчууд өмнөх шигээ улстөр­чийн атгуулсан хэдэн халтар төгрөг, поп амлалтад хуур­тах­гүй болжээ. Энэ ч сайн жишиг болж, улс төрийн бусад намуу­дад сургамж болсон нь дамжиггүй. 
 

Хэвлэл мэдээллийг үл тоож болохгүйг харууллаа 

 
АН-ын ялагдлын бас нэгэн шалтгаан бол хэвлэлийн пиараа буруу хийсэн явдал гэдгийг олон ч судлаачид хэлж буй. Өөрөөр хэлбэл, АН-ынхан сошиал медиа буюу фэйсбүүк, твиттерээр сурталчилгаа хийгээд л ялалт авчихна гэж итгэж байв. Харамсалтай нь сонгуулийн насныхан энэ орчныг төдийлөн хэрэглэдэггүй. Харин сонгууль өгөхөөс залхуурдаг, хойш суудаг, жил жилийн сонгуульд хамгийн бага буюу 10-20 хувьтай л оролцдог 18-25 насныхан энэ орчинд идэвхтэй байдаг. Буруу тооцож, пиараа зөв хийж чадаагүй учраас ялагдчихлаа.
 
Тэд өдөр тутмын бүх хэвлэл мэдээллийн амыг барьж, зурагтын нэвтрүүлэгт хүртэл цензур тогтоож байв. Өөрөөр хэлбэл, ард түмнийг мэдээллээр хангахгүй байх юм бол ялалт авна гэсэн тактик нь буруу байсныг энэ ялагдал тэдэнд ойлгуулж өгөв. Сониноор сайд, ялаа хоёрыг алж болдог гэдэг үг хэзээ ч хуучрахгүй. Өдөр тутмын хэвлэл гэдэг үнэ цэнээ хэзээ ч алдахгүй гэдгийг АН-ынхан тооцож үзээгүй нь харамсалтай. Хэвлэл мэдээллийн амыг барих бус хийсэн бүтээснээ иргэдэд танилцуулж, ам дамжсан цуурхлын талаар үнэн бодит мэдээллийг ард түмэндээ хүргэж байсан бол арай ч ингэтлээ далаараа цэвэр тавиулахгүй гэдгийг хэлэхгүй өнгөрч боломгүй биз.
 
Монголчууд бид хэзээнээс л ялсанд нь биш ялагдсаныг нь өрөвддөг ард түмэн. Тиймдээ ч хэн нэгний мууг үзэх гэсэнгүй. Ялагдсан дээр нь дэвслэхийг ч хүссэнгүй. Гагцхүү дотоодын зөрчлөө арилгаж, намаа шинэчлэх цаг болсныг АН-ын лидер залуус ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Тэд ч энэ талаар ярьж, бичиж эхэлсэн нь сайшаалтай. АН-ын өнөөдрийн удирдлагууд мэдээж хариуцлага үүрэх нь тодорхой, хариуцлагаа үүрнэ гэдгээ ч хэлчихсэн.
 
Гэхдээ нэг удаад даргаа солиод өнгөрөх үү, эсвэл намаа шинэчилж, бодлогын алдаагаа засч нам шиг нам болох уу гэдэг л чухал юм. Шинэ дарга тавиад ч өнөөх л фракцийн улс төр, фракцийн дарга нарын амин хувийн эрх ашиг, өс хонзонгоор улс төр хийсээр байвал ирэх дөрвөн жилд дахин ялалт ирэхгүй. Монголын ард түмэн ардчилалд хайртай. Тэд ардчиллын буянаар ямар сайхан амьдрал үзэж байгаагаа мартахгүй, мартаа ч үгүй.
 
Гагцхүү идэх уухаа захирч чадахгүй цөөн хэдэн дарга, хэдхэн улстөрчдийн дотоодын толхилцоон эвдрэлээс залхсандаа ийм сонголт хийсэн юм. АН-ын залуус дарга нарыгаа даапаалж, ялагдсан дээр нь гишгэлэхийн оронд өөрсдийгөө боловсруулж, улстөрч болоход бэлтгэх цаг нь ирсэн байна. Ялах, ялагдах нь улс төрийн тоглоом хойно ялагдалдаа дүгнэлт хийж дөрвөн жилийн дараа илүү шинэчлэгдсэн нам, илүү бодлоготой улс төрийн хүчин болж төлөвшихийг ард түмэн тэдэнд энэхүү сонголтоороо даалгавар өгөв. 
 

МАН хэн гэдгээ харуулж чадахгүй бол хэн ч биш болох вий 

 
Улс төр судлаачид, улс төрийн намуудын талаар судалгаа хийдэг олон улсын байгууллагууд ийм утгатай мэдэгдэл эхнээсээ хийж эхлэв. Яагаад гэвэл, МАН-д өгсөн ард түмний үнэмлэхүй санал тэднийг ирэх дөрвөн жилд хэн гэдгээ харуулах шалгуур болж байгаа юм. Монгол төрийн бодлогыг 90 жил тодорхойлсон улс төрийн нам тун ч хатуу газардаж байсан нь саяхан. Газрын наймаа, авлига, хүнд суртлыг тэд дээд зэргээр цэцэглүүлж, нийслэлийг маань хөгжүүлэх биш хөсөр хаяж байсныг хэн ч мартаагүй.
 
Гэвч өнгөрсөн дөрвөн жилийн уналт тэдэнд олон зүйлийг ойлгуулсан гэж итгэсэн учраас дахиад нэг удаа итгэл үзүүлэв. Харин илүү их хариуцлагатай, эв нэгдэлтэй, дотоод зөрчил биш улс эх орны хөгжлийн төлөө л цаг наргүй ажиллах шаардлагатай болж байна. Өмнөх хийснийг баллуурдаж, эрх барьж байсан нэгнээ үгүйсгэдэг, өш хонзонгийн сэдэлтэй улс төр хийхийг ард түмэн тэвчихгүй. Улстөржилт бус улс орны хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж чадахгүй л бол МАН дахиад хэн ч биш болно. АН-ын нэг удаагийн ялагдал тэдний хувьд асар том боломж гэдгийг МАН-ын лидер улстөрчид мэдэхийн сайнаар мэдэж буй биз.
 
Тиймдээ ч нийслэлд хийгдсэн их бүтээн байгуулалт, иргэдийг орон сууцжуулах бодлого, хэрэглээ халамжийг шүтсэн мөрийн хөтөлбөр биш үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх ажлыг хийх учиртай юм. Улсын төсвийг иддэг уудаг, төрийн албыг төрлийн алба болгож завхруулдаг өмнөх алдаагаа дахиад давтаад эхэлвэл энэ удаагийн ялалтаар улс төрийн замнал дуусна гэдгийг сануулах нь илүүц биз ээ. Юутай ч Монголын ард түмэн АН-аас шинэчлэгдэхийг, Ардын намд дахин нэг боломж олгох сонголт хийлээ.
 
Хэн, хэн нь илүү хариуцлагатай байж чадахгүй бол маргааш адилхан л улс төрийн тавцангаас арчигдах билээ. Хатуу боловч үнэн байдал ийм л байна. Монголын ард түмэн сонгуульд санал өгч сурчээ. Тэд худлаа амлалтад итгэхээ больчихож. Бас хэдэн халтар цаасаар саналаа худалддаг байхаа больсон байна. Энэ л том ахиц дэвшил байлаа, өнөө жилийн сонгуулийн хувьд.
 
 
Эх сурвалж: www.mminfo.mn
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хий бүтээ гэснийг нь биелүүлж хийж бүтээж өөрчлөж өгсөний хариуд оюуны тураалтай монголчуудын хариу энэ гэнээ аргагүй гадныханы хэлдэг монголчууд оюуны тураалтай гэсэн үг үнэн гэдгийг нотлосон сонгуул боллоо. Одоо мангарууд МАН-аа дагаад жаргаарай хийсэн нь биш хэл ам татсаныг нь сонгосон ёстой МАНгар сонголт болсон үүнээс хойш хийж бүтээвэл бассанд ордог юм байна хэрүүл татвал хөгжсөнд тооцдог юм байна хахахаха одоо үнэгүй мөнгөгүй босгоод байж дээ. АН МАН-ынханы эхнэр хүүхэд төрөл төрөгсөд найз нөхдийг нь бүгдийг нь хатуу мөрдөж цаг тухайд нь зарлаад мэдээлээд бай
2016-07-04
иргэд:
МАН С ИРГЭД НЭГ Л ЗҮЙЛИЙГ ХАРЖ БАЙГАА ТӨСӨВ ХӨРӨНГӨӨР АЖИЛ ХИЙХ НЭРИЙН ДОР АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ИДСЭН АН ЫН ХУЛГАЙЧ НАРЫГ ШҮҮЖ УЛСАД НЬ БУЦААН ТӨЛҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМТЭЙ ХИЫХ ХЭРЭГТЭЙ ТЭХГҮЙ БОЛ МӨН Л ДАЛД МАНАН БАЙНА Л ГЭЖ ҮЗЭЭД ИТГЭЛ АЛДАРЧ ЭХЛЭНЭ ТЭГЭЭД 10 САР 17 ОНЫ СОНГУУЛИАР ЭСРЭГ САНАЛ ӨГӨХӨӨС ЭХЛЭЭД ДҮН ТАВИНА ШҮҮ
2016-07-01
иргэд:
МАН С ИРГЭД НЭГ Л ЗҮЙЛИЙГ ХАРЖ БАЙГАА ТӨСӨВ ХӨРӨНГӨӨР АЖИЛ ХИЙХ НЭРИЙН ДОР АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ИДСЭН АН ЫН ХУЛГАЙЧ НАРЫГ ШҮҮЖ УЛСАД НЬ БУЦААН ТӨЛҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМТЭЙ ХИЫХ ХЭРЭГТЭЙ ТЭХГҮЙ БОЛ МӨН Л ДАЛД МАНАН БАЙНА Л ГЭЖ ҮЗЭЭД ИТГЭЛ АЛДАРЧ ЭХЛЭНЭ ТЭГЭЭД 10 САР 17 ОНЫ СОНГУУЛИАР ЭСРЭГ САНАЛ ӨГӨХӨӨС ЭХЛЭЭД ДҮН ТАВИНА ШҮҮ
2016-07-01
Зочин:
Yag UNEN!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016-07-01
Зочин:
ha ha ha
2016-07-01
Зочин:
Saikhanbilegiin tatvariin bodlogo, Enkhboldiin aldaa, zaluuchuudaa doosh ni hiij bsan zereg tumen aldaa bi!!!!!!!!
2016-07-01
irgen:
gehdee ireeduigee bodoogui zovhon onoodriig l harsan songolt gedeg ni unen shuu,hamgiin ih muu heluulsen ch hamgiin ih ajil,buteen baiguulalt.boginohoon hugatsaand ih zuiliig hiij boldog gedgiig ardchilsan namiihan l haruulsan daa hen ch margahiin argagui, gantshan ted huniig l uneheer martsan.
2016-07-01
зочин:
Ард тумэн аль хэдийн сонголтоо хийчихээд сонгуулийн одрийг л хулээж байсан.АН хан ард тумнээрээ дэндуу даажигнасан,тэднийг дэндуу доромжилсон доо.АН ынханд 4 жил боломж олгосон.Даан ч дэндуу замбраагуй , хоорондоо эв тунжингуй, улсын тосвийн монго,гадаадаас орж ирсэн монго тогрогийг оорсдийн хувийн монго тогрог шиг дор нь хуваагаад урэн таран хийж боон оронд унагасан даа.Хохь чинь гэж хэлэхээс яахав.Ер нь тэгээд АН ын гишууд тогтвор суурьшилгуй,нэг л замбраагуй,юу ч гэж хэлмээр юм хооруу,онгироо,зангараггуй л харагдлаг.Хол дээрээ тогтож ядаад байгаа хуухэд шиг.Боловсон хучин муутай.Сонгуульд ялагдсан чинь та нараас л шалтгаалсан, боломжоо алдсан.
2016-07-01
Шударга зүйл бичжээ:
Аливаа зүйлийг 360 градус эргүүлэхэд эргээд байрандаа очдог. Сэтгүүлчийн бичсэнээр БатҮүл ба түүний нөхөд 180 градус болтол өөрчлөлт хийсэнгүй. 360 градус буюу бүхнийг хуучнаар байлгаснаар ялагджээ.
2016-07-01
Балт:
Хэт өрөөсгөл дүгнэлт ..АРД ТҮМЭН ГЭЖ ..ШАЛ ӨӨР ОЙЛГОЛТ. БААБАР МЭТ ШӨНӨ ЗҮҮДЭЛСНЭЭ ӨГЛӨӨ НЬ БИЧДЭГЭЭ БОЛИОО ..харин ч хэвлэлиин эрх чөлөө нэрээр хүнии хувиин амьдрал .ор хөнжил орохгүй гарахгүй юмгүй Бузарын юм хиидэг бсаныг нь нам дарсан нь зөв шүү..Чихэнд чиир болтол .Нүдэнд үүл унатал худлаа ПИАРДАЖ ..хүнииг амьдаар нь алдаг нь худлаа юу..
2016-07-01
Зочин:
60тэрбумын халаа сэлгээ. тун удахгүй.
2016-07-01
иргэн:
Дэндүү үнэн ийг бичжээ. санал нэг байна. монголчууд айхтар улс гэдгээ нотолж байна.
2016-07-01
зочин:
Маш буруу дүгнэж бичсэн байна. Энд ард түмэн гэдэг том нэр томъёог хэрэглэх хэрэггүй. Зүгээр л сонгогч. Сонгочид бол зөвхөн ходоодоороо сонголт хийдэг . Тэдэнд зам харгуй , хотын хөгжил , цэвэр хот , төрийн үйлчилгээний хялбаршуулалт , хотын замын түгжрэл , ногоон байгууламж гэдэг чухал биш. Зүгээр л АН хүн бүрт 31000 ₮-г 4 жил тараахад л сонгуульд бүрэн ялах боломжтой байсан.
2016-07-01
Иргэн:
АН азтай юм . Эдиин засаг дампуурах уед холдов. МАН яандаа, ядаж бхад ниислэл гай болно . Ман-д хулгайч олон, татвар бурдэхгуй гээд .
2016-07-01
Зочин:
ha ha ha
Иргэн:
АН азтай юм . Эдиин засаг дампуурах уед холдов. МАН яандаа, ядаж бхад ниислэл гай болно . Ман-д хулгайч олон, татвар бурдэхгуй гээд .
2016-07-01
News:
Танайх МАН-н сайт байх тээ дандаа бөгс ухсан муулсан олиггүй зүйл бичих юм даа хөөрхий
2016-07-01
Зочин:
Баасанхүү л хамгийн хэрэггүй сонголт байв.
2016-07-01
AN.d:
Тэр өмнөх сонгуулиудынн 18-25 насны хэт хөөрөлд автсан залуучууд маань гуч гараад явсан юмны учрыг олохтойгоо болсон гэдгийг мэддэгүй юм болов уу АН. хэхэ.
2016-07-01
Зочин:
Bayrtsogtiig shorond hiigeed X.Battulgiig shorond hiigeed uneheer boditoi shudraga baisan bol AN 35-40 suudal avah l baisan shudraga bus baisan uchiraas ard tumnii shiitgeliig huleejee!! Tegsen AN bur bardaad Bayrtsogtoo tom alban tushaald tomilood Battulgaa dahin ner devshuuleed heterhii bardsan basamjilsan hohi n!!!
2016-07-01
Зочин:
Ardchilsan namyg Zi,Genco 2 l ballasan
2016-07-01
Зочин:
Yag UNEN!!!!!!!!!!!!!!!!!!!!!
zochin:
ereeseee ene tegsen ter tegsen gej hoyor bienee muulahiin orond uragshaa delhiitei hel niiluulj uls ornoo yaj eedtei ediin zasgiin hyamral bagatai , ard tumniig chin delhiin uos oronuud huleen zevsheerdeg tiim hemjeend bodlogo yavuulahiin telee mash zavgui ajillamaar ym
2016-07-01
zochin:
MAH bolomjiig ashiglaj buh huchee daichlahgui bol ene suulchiin huudas ni baih bolno ....AH asuudaldaa zev dugnelt hiij eruul uhaanaar asuudalaa harah heregtei ....ard tumen bogino hugatsaand setgel baival yu hiij boldogiig medne ... tiim ch uchiraas mash ikh itgel huleelgej bgaa baih ... ard tumniig bitgii doromjil, bitgii basaj bai, hundetgej , hun shig haritsaj , soyoltoi baij , uhaan gargaj ulsiin telee zutgeh heregtei ged dun tavichihlaa daa ....
2016-07-01