Хэт даврагчдын 175 машиныг устгажээ

Иракийн чөлөөлөх арми өнгөрсөн сарын 29-ний өдөр хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн томохон цувааг устгасан байна. Уг цэргийн ажиллагаанд ОХУ дэмжлэг үзүүлжээ. Тэгвэл өчигдөр шөнө армийнхан хэт даврагчдын цувааг устгаж буй видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Цэргийн ажиллагааны үеэр хэт даврагчдын 175 машиныг устгасан. Машин бүрт 3-5 хэт даврагч зорчиж явсан хэмээжээ. Хэдий армийнхан устгасан машиныхаа тоог нарийн мэдээлсэн ч хэдэн хэт даврагчийг устгасан болохоо хэлээгүй байна.
Пентагон “Энэхүү цэргийн ажиллагааны үеэр хамгийн багадаа 200 хэт даврагч амиа алдсан” гэж мэдээлжээ. Мөн тагнуулынхан “уг цуваанд хэт даврагчдын цуваанд тус бүлэглэлийн нөлөө бүхий эрхмүүд зорчиж явсан” гэх мэдээллийг тагнуулын байгууллагаас хүлээн авчээ.
Хэт даврагчид Эль-Фаллужи хотоос зугтаж явсан аж. Армийнхан өнгөрөгч долоо хоногт тус хотыг бүрэн чөлөөлсөн юм. Гурван долоо хоног үргэлжилсэн уг тулааны үеэр 1000 орчим хүн амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ