Эмма Уатсон: Алдартай болсны дараа найзууд минь намайг хаясан
2016-07-01

“Харри Потер” цувралын од жүжигчин Эмма Уатсон өчигдөр “ITV” сувгийн “Lorraine” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд “Араатан ба гоо үзэсгэлэн” кинонд тоглосон юм. Уг бүтээл ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийнэ.

 

 

-Та “Харри Потер” цувралын Гермиона Гранжерийн дүрээр олны танил болсон. “Харри Потер” цувралын эхний анги 15 жилийн өмнө гарч байлаа?

 

-Тиймээ. Би олны танил болоод 15 жил болж байна. Энэ хугацаанд яг л улаан хивсний ёслолд оролцож буй мэт мэдрэмжийг авлаа. Бүгд л над руу харах тэр мэдрэмж заримдаа намайг айлгадаг. “Харри Потер” киноны эхний анги дэлгэцнээ гараад л миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Энэ бүхэн өмнө нь өсвөр үед минь таалагддаг байсан. Харин саяхнаас улаан хивсээр алхаж буй энэ амьдрал таалагдахгүй байна. Үйлдэл бүрийг гоочлох эсвэл ярианыхаа сэдэв болгож буй цөөвөр чононууд надад таалагдахгүй байна. Заримдаа алдар нэр миний амьдралыг ямар ч утгагүй болгодог. Би найз охидынхоо хамтаар дэлгүүр хэсч, майхантай аялалд яваагүй бараг 5-6 жил боллоо. Зарим нь надаас холбоогоо тасалсан. Би тэднийг алдахыг хүсээгүй. Үнэндээ тэд намайг орхисон ч намайг тэднийг орхисон мэтээр ярилцдаг. Алдартай болсны дараа найзууд минь намайг хаясан.

 

-Тэд тань шиг гайхалтай найзаа алдаад харамссан гэдэгт итгэлтэй байна?

 

-Тийм байгаасай хэмээн найдаж сууна. /инээв/

 

-Хэтэрхий балчирдаа алдарт хүрсэн ихэнх алдартан тань шиг хариулт өгдөг. Тэд бусад шиг энгийн амар амгалан амьдрахыг хүсдэг. Та ч гэсэн бусадтай ижил бодолтой байна уу?

 

-Би 10 настай байхдаа анхны кинондоо тоглосон. Азаар тэрхүү уран бүтээл минь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, сая сая шүтэн бишрэгчтэй болгосон. Би нэг л өдөр тосгоны охиноос хотын охин болсон. Миний даашинзуудыг ээж минь урладаг байлаа. Харин киноны дараа би алдартай брэндээр хувцаслаж, эцэстээ өөрийн гэсэн загвар зохион бүтээгчтэй болгосон. Энэ бүх вакум орчин ээж бид хоёрын дунд асар том ангал үүсгэсэн. Хэзээ сүүлд ээжтэйгээ чин сэтгэлээсээ ярилцснаа ч санахгүй байна. Миний тоглосон уран бүтээлүүд амжилт олж, намайг ажилтай бас орлоготой байлгаж буйд би баяртай байдаг. Өнөөдрийн нэр алдартаа миний толгой мансуураагүй. Заримдаа зүгээр л автобусаар явж, хүмүүстэй ярилцахыг хүсдэг. Мөнгөөр бус зүгээр л ойроос мэдрэх боломжтой энэ мэдрэмжийг хэтэрхий их төлөөсөөр авч байгаадаа заримдаа би харамсдаг.

 

-Та дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн их сургуульд суралцаж, өндөр боловсрол эзэмшсэн. Энэ их боловсрол тийм их хэрэгтэй гэж үү. Та чинь алдартай бас их мөнгөтэй. Заавал сурч хугацаа алдах хэрэг байсан уу. Та сургуульдаа сурахын тулд олон киноноос татгалзсан санагдаж байна?

 

-Би нэр хүндээ өсгөх зорилгоор алдартай их сургуульд элсэн ороогүй. Би зөвхөн боловсрол эзэмшихийг хүссэн. Хүмүүсийн ихэнх нь намайг ухаантай бас дагагчийнхаа тоог нэмэхийн тулд энэ бүхнийг хийсэн хэмээн буруугаар ойлгодог. Тэдний бодол надад хамаагүй. “Сайн сургууль бас урам зориг хоёр байхад ямар ч хүн төгс боловсролыг эзэмшиж чадна” хэмээн аав минь хэлдэг. Би сурах ёстой цагтаа зураг авалтуудад ар араас нь орж, чөлөөт завгүйгээр хөдөлмөрлөж байсан. Эргээд харахад надад өөртөө үлдээсэн гэх зүйл байгаагүй. Кино зохиолуудаас өөр зүйл уншаагүй гэдгээ мэдсэн. Ном уншаагүй олон жил болсон гэдгээ мэдсэн. Тархи минь илүү сэтгэхгүй байгааг мэдээд л улсынхаа хамгийн сайн сургуульд элсэн орох, мөн өөрийнхөө үеийнхэн ямар түвшинд явж буйг мэдэх сайхан боломж олдсон. Чи алдартай, баян тансаг байсан ч сургуулийн орчинд энэ бүхэн үйлчлэхгүй гэдгийг мэдсэн.

 

-Сайн боловсрол эзэмшсэн гэдэг ярианаас чинь мэдрэгдэж байна. 26 настай гэхэд тун ухаалаг бас гэгээлэг бодолтой юм?

 

-Баярлалаа. Надад мэдэх ёстой олон зүйл байна.

 

 

-Та дотроосоо болон гаднаа ч үлгэр жишээч санагддаг. Таны загварын мэдрэмж тун өндөр. Хэрхэн гайхалтай харагдахыг мэддэг мэт?

 

-Би бол жүжигчин. Би гадуур гарахдаа биедээ эвтэйхэн хувцас сонгодог. Харин аливаа арга хэмжээнд оролцохдоо өөрийнхөө гадаад төрхөнд ихээхэн анхаарал хандуулдаг. Мэдэхгүй юм. Намайг харахыг хүссэн олон хүний урмыг хугалахыг хүсэхээс эмээдэг байх. Гэхдээ би хүмүүст таалагдахыг хүсдэг гэсэн үг биш. Зүгээр л алдаа гаргахаас эмээдэг.

 

-Та сүүлд Диснейн бүтээл “Араатан ба гоо үзэсгэлэн” кинонд тоглосон. Сүүлийн үед Дисней хүүхэлдэйн кинонуудыг уран сайхны кино болгож, үзэгчдэд бэлэг барьж байгаа. Олон бүтээл кино боллоо. Киноныхоо талаар яриач?

 

-Энэ хүндтэй үүргийг өгсөн найруулагч болон хамтрагч нартаа баярлалаа. Ээж минь унтах үед энэ үлгэрийг уншиж өгдөг байсан. Дараа нь би уг үлгэрээс бүтсэн хүүхэлдэйн киног үздэг байлаа. Харин одоо  би хүүхэлдэйн киног дэлгэцийн бүтээл болгоход гол дүрийг нь бүтээж байна. Үнэхээр сэтгэл хөдөлж байна.  

 

-Гэхдээ та бол иймэрхүү төрлийн уран бүтээлүүдэд тоглоод сурсан гэхэд болно. Хэн ч шүүр унасан шидтэн хүүг дэлгэцийн бүтээл болно хэмээн төсөөлж байгаагүй?

 

-Үнэн шүү. Кино зураг авалт эхлэхээсээ дуусах хүртлээ “галзуу” байсан. Харри Потерийн эхний хоёр ангид техник төхөөрөмж сайн хөгжөөгүй байсан. Биднийг шүүр унаж, нисдэг үзэгдэл хийлгэхийн тулд олон хүн зэрэг ажилладаг байлаа. Харин одоо шүүр унах үзэгдэл зэргийг шууд л компьютерээр бүтээх замаар зарим зураг авалтыг бүтээдэг болсон.  Мөн техник технологийн хөгжлийг “Араатан ба гоо үзэсгэлэн” ашигласан. Гэхдээ гол дүрүүд дүрээ бүтээхийн тулд их хөдөлмөрлөсөн.

 

-Беллагийн дүрийн талаар?

 

-Белла тун зоригтой. 17 настай мөртлөө аавыгаа чөлөөлөхийн тулд араатантай гэрээ байгуулсан нэгэн. Тэрбээр хүсээгүй газартаа, хүсээгүй хүмүүстэйгээ хамт амьдрах хэцүүхэн сорилттой нүүр тулсан. Түүний гоо үзэсгэлэн болон эелдэг дулаахан зан хүйтэн мөстэй араатныг уярааж улмаар уяруулдаг. Хайр болон сайхан сэтгэл ямар ч хүнийг уяруулж чадна гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахыг хүссэн.

 

-Киноны явцад хүндрэлтэй зүйл байсан уу?

 

-Мэдээж хэрэг гэхдээ тэр бүхнийг тоочихыг хүсэхгүй байна.

 

 

-Таныг шинэ киноны зураг авалтад оролцож эхэлсэн гэж сонссон уу?

 

-Тиймээ “Колони” гэх киноны санал авсан. Гэхдээ уран бүтээлийн зураг авалт албан ёсоор эхлээгүй байгаа учир энэ талаар чимээгүй өнгөрөх хэрэгтэй байх.

 

-Нэг хэсэг таныг нууц оффшор данстай хэмээх болсон.

 

-Тиймээ. Нэг л өдөр бүгд над руу дайрч, заналхийлэх болсон. Би энэ талаар өөрийн байр сууриа хүргэсэн.

 

-Гэр бүлтэй болох талаар?

 

-Өмнөх ажлаа дуусгаад энэ талаар бодно.

 

-Таныг ханхүү Харритай үерхдэг хэмээн хэвлэлүүд бичихэд?

 

-“Үнэн бол сайхан даа” гэж бодож байлаа. /инээв/

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин