Тоглолт үзээд музей үнэгүй сонирхоорой
2016-07-01

 

Чойжин ламын сүм музей нь Соёлын биет болон биет бус өвийг дотоод, гадаадын үзэгчдэд сурталчлан таниулах үйлсийг музейн ажилтай уялдуулан зохион байгуулах зорилгоор “Монгол угсаатны хөгжмийн товчоо” ТББ-тай хамтран “Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө”-г байгуулаад байна. Тус өргөөнд Алтай ятга судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв, нэрт ятгач Ч.Мөнх-Эрдэнэ, язгуур урлагийн “Алтай хамтлаг” зэрэг чадварлаг уран бүтээлчид “Домогт нүүдэлчид” урлаг, уран сайхны үзүүлбэрийг өнөөдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд өдөр бүр хоёр удаа тоглох юм.

 

“Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө”-ний нээлт өнөөдөр 17:00-19:00 цагт Чойжин ламын сүм музейд болно.  “Домогт нүүдэлчид” тоглолтын тасалбарын үнэ 25 000 төгрөг бөгөөд музейг үнэгүй үзэх боломжтой.  

Shuud.mn
Сонин хачин