Д.Амартүвшин өрсөлдөгчөө яллаа
2016-07-01

 

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээн “Буянт Ухаа” спортын ордонд эхэллээ.  Тус тэмцээнд 13 орны эрэгтэй 69, эмэгтэй 65, нийт 134 тамирчин өрсөлдөж байна.

 

Тэмцээний эхний өдрийн хэсгийн барилдаан энэ өдрийн 13.00 цагт эхэллээ. Энэ өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаан болж жин тус бүрийн аваргууд тодрох юм.

 

Эхний хэсгийн барилдааны эрэгтэй 60 кг-ийн жинд МУГТ, Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин ОХУ-ын тамирчинг ялсан бол 66 кг-ийн жинд ОХУ-ын тамирчин Галояан Паялак Азербажены бөх Ширинли Вигарыг цэвэр яллаа. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд   ОУХМ М.Уранцэцэг  “Чингис хаан Гранпри” тэмцээний хүрэл медаль М.Долгоржавтай учраа таарч өрсөлдөгчөө буулган авав. Мөн 52 кг-ийн жинд Солонгос улсын тамирчин Аерим  Квон барилдаан эхлээд 28 секундын хугацаанд өчих мэхээр өрсөлдөгчөө ялсан.

 

Ийнхүү “Чингис хаан Гранпри” тэмцээний эхний хэсгийн барилдаан өндөрлөлөө. Шигшээ барилдаан 17.00 цагт эхэлнэ. Энэ тэмцээнээс эхний 5 жингийн аваргууд тодрох юм.

 

Харин маргааш буюу долдугаар сарын 2-нд эрэгтэй 73 кг, 81 кг, эмэгтэй 63 кг, 70 кг хэсгийн барилдаанууд 13:00 цагаас, тэмцээний үйл ажиллагаа 16:00 цагаас, медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас болно. Энэ сарын 3-нд эрэгтэй 90 кг, -100 кг, +100 кг эмэгтэй -78 кг, +78 кг-ийн хэсгийн барилдаанууд 13:00 цагаас медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас тус тус явагдана.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин