М.Анхцэцэг дахин амжилтаа ахиуллаа
2016-07-02

 

Гүрж улсад хүндийг өргөлтийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ зохион байгуулагдаж дууслаа. Тус тэмцээний  эмэгтэйчүүдийн 75 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөсөн амжилтаар хос мөнгөн медаль хүртжээ.

 

ОУХМ М.Анхцэцэг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн цомын  АШТ-нд  анх удаа оролцож, огцом өргөлтөөр 112 кг өргөж, IV байрт шалгарч байсан билээ. Тун саяхан тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Грекийн тамирчин А.Ефтикиа сэргээшийн шинжилгээнд бүдэрч, медалиа хураалгаснаар  манай тамирчин М.Анхцэцэгийн байр урагшилж  Дэлхийн цомын АШТ-ний хүрэл медальтан болоод буй юм.

 

Тэрбээр ийнхүү дэлхийн аваргын медаль хүртсэн анхны Монгол тамирчин болж, түүхэн амжилтын эзэн болсон. Энэ удаад мөн амжилтаа ахиулан залуучуудын ДАШТ-ээс нэг алт, хос мөнгөн медаль хүртлээ. Мөн тэрбээр “Рио-2016” олимпийн эрх аваад буй юм.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
mhm:
Баяр хүргэе, мундаг юмаа
2016-07-04