Т.Энхбат “Марийнский” театрт гоцлоно
2016-07-02

Дуурийн дуучин Т.Энхбат ОХУ-ын Марийнский театрт урилгаар гоцлол дуучнаар ажиллахаар болжээ.

 

ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.К.Римский Корсаковийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн аспирант Т.Энхбат ОХУ-ын “Марийнский” театрт гоцлол дуучнаар ажиллах урилга хүлээн авчээ. Тэрбээр МУГЖ Д.Түвшинжаргалын хүү бөгөөд энэхүү баярт мэдээгээ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэж цаашид илүү их хичээх болно гэдгээ хэллээ.

 

Дашрамд сонирхуулахад тэрбээр өнгөрөгч нь гуравдугаар сард Санкт-Петербург хотноо болсон Олон улсын дуурийн дуулаачдын "Звёздная Рапсодия" уралдаанаас Гран при шагнал хүртсэн. Мөн дөрөвдүгээр сард 17 дахь удаагийн "Весна романс" уралдааны тэргүүн байр, 10 дахь удаагийн "Весна песни" уралдааны Гран при шагнал болон үзэгчдийн таашаал хүртсэн дуучнаар шалгарч байсан.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tuvshinjargaliin ? Bayasgalangiin duu yu
2016-07-02
zochin:
ene nuguu chimedtseyegiin nuhur tuvshinjargal mun uu bayasgalangiin aav geed baidag tuvshinjargalin huuhed uu ugui uy
2016-07-02