Зэвсэгт этгээдүүд зоогийн газар барьцаалжээ
2016-07-02

Бангладешийн нийслэл Дакка хотноо байрлах зоогийн газрыг өчигдөр 21.20 цагийн орчимд зэвсэгт этгээдүүд барьцаалсан  хэрэг гарсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Барьцаалагдсан зоогийн газарт 20 хүн байсан гэнэ. Гэрчүүд Зоогийн газрыг зургаан зэвсэгт этгээд барьцаалсан” гэж мэдээлжээ.

 

Цагдаагийнхан барьцааны иргэдийг чөлөөлөх ажиллагааны үеэр хоёр хүн амиа алдаж, 30 гаруй хүн гэмтсэн байна. Дакка хотын Цагдаагийн газар “Амиа алдагсад цагдаагийн албан хаагчид. Гэмт этгээдүүдийн зарим нь буудалцааны үеэр зугтаасан. Эмнэлэгт хүргэгдээд буй иргэдийн дунд жуулчид бий” хэмээн мэдэгдсэн байна.

 

Иргэдийг барьцаалсан дээрх этгээдүүдийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой байж магадгүй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zochiin:
Hamgaas chuhal bnaa
2016-07-03
Zochin:
Delhii amgalan bgaasai bidend buh uls oron humuusiin Ur huuhdiin eruul enh az jargaltai bh hamgaalj chuhal bna
2016-07-03