Иракт халдлага гарч, 125 хүн амиа алджээ
2016-07-04

Иракийн нийслэл Багдад хотын Каррада дүүрэгт халдлага гарсан талаар “CNN” агентлаг дамжууллаа. Тус улсын Засгийн газар Халдлагын улмаас 125 хүн амиа алдаж, 150 орчим хүн шархтаж, эмнэлэгэт хүргэгдсэн” хэмээн мэдээлжээ.

 

Уг халдлагын дараа Засгийн газар орон даяар гурван өдрийн гашуудал зарласан болохыг Ерөнхий сайд Хайдер аль Абади мэдэгдлээ. Тэрбээр хэвлэлийнхэнд “Террористууд шийтийн шашинтнууд олноороо амьдардаг бүс нутгуудад халдлага үйлдэх нь нэмэгдлээ” гэсэн байна.

 

Иргэд Рамадан сарын сүүлийн мөргөлийг  үйлдэж байхад террористууд бөмбөг дэлбэлсэн байна.

 

Террористууд мөргөл үйлдэж байсан газраас холгүй тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлжээ.

 

Энэхүү халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл бэлэглэсэн болохоо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Хэт даврагчид “Бид зорилгоосоо буцахгүй” хэмээн жиргэжээ.

 

Амиа алдагсдын ихэнх нь шийтийн шашинтнууд байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин