Хүүхдээр цаазын ял гүйцэтгүүлжээ
2016-07-04

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл шинэ видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид бүлэглэлийнх нь талаарх мэдээллийг тагнуулчид өгсөн гэх 30 орчим насны залууг цаазалжээ. Цаазын ялыг Афганистан гаралтай 11 настай хүү гүйцэтгэсэн байна.

 

Хүү “Аллах миний үйлдлийг өршөөх болно. Би бүлэглэлийнхээ оршин тогтнолын төлөө бүгдийг устгах болно” гэж хэлжээ. Тэрбээр барьцааны иргэний толгой тус газар руу нь буудаж хөнөөсөн бол Пакистан гаралтай 10 настай хүү цогцсыг шатаасан аж.

 

Хэт даврагчдын англи хэл дээл эрхэлж гаргадаг “Далиф” сэтгүүл дээр “Бидний хойч үе хүчтэй бас аюултай” гэж бичжээ. Тус бүлэглэл өнгөрсөн онд цаазын ял гүйцэтгэхдээ насанд хүрээгүй 10 гаруй хүүхдийг ашигласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bas setguultei yum uu.
2016-07-04