Ж.Нарантунгалаг эхний үед хүнд цохилтоор яллаа
2016-07-04

 

Холимог тулааны “Legend FC”, “One Championship” холбооны дэлхийн аварга асан, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ээлжит тулаанаа URCC холбооны 65.8 кг-ын дэлхийн аварга асан, Филиппинийн тамирчин Эрик Келлитэй хийлээ. Э.Келли мэргэжлийн рингэнд 14 удаа тоглохдоо 12 ялж, хоёр ялагдсан аж. Гэхдээ Келли манай тулаанчийн өөдөөс хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Нарантунгалаг эхний үед буюу тулаан эхлээд 44 дэх секундэд баруун гарын хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авлаа.

 

“Чингисийн цавчилт” Ж.Нарантунгалаг гавьяат хамгийн сүүлд “Ямамото армийн толгойлогч”, “Мистер тохой”, “No Face” зэрэг хочтой Бокү Коотэцүг боох мэхээр ялсан билээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mongolchuudad ene zodoonii sport hereggui.narantungalag demiil sportoor hicheelleh yumaa.
2016-07-14
zochin:
gaihaltai bayr hurgie
2016-07-05