Нүүдэлчдийн дуу хуурын өргөө нээгдлээ
2016-07-04

Гэрэл зургийг MPA.MN

 

Чойжин ламын сүм музей нь Соёлын биет болон биет бус өвийг дотоод, гадаадын үзэгчдэд сурталчлан таниулах үйлсийг музейн ажилтай уялдуулан зохион байгуулах зорилгоор “Монгол угсаатны хөгжмийн товчоо” ТББ-тай хамтран “Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө”-г байгууллаа.



Тус өргөөнд Алтай ятга судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв, ятгач Ч.Мөнх-Эрдэнэ болон язгуур урлагийн “Алтай” хамтлагийн уран бүтээлчид “Домогт нүүдэлчид” урлаг, уран сайхны үзүүлбэрийг өдөр бүр толилуулна.


Тоглолтын тасалбарын үнэ 25000 төгрөг бөгөөд үүнд музей үзэх үнэ багтжээ. Тоглолтыг ирэх 10 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд өдөр бүр 2 удаа тоглох юм.

Shuud.mn
Сонин хачин