Онгоц осолдож, 10 хүн амиа алджээ
2016-07-04

ОХУ-ын Эрхүү мужид онгоц осолдсон талаар “TASS” агентлаг мэдээллээ. “Li-76” онгоц Эрхүү хотын Качугский дүүргийн ойролцоо осолдсон хэмээн албаныхан уламжлав. Аврагчид ослын газар ажиллаж байна.

 

Онгоц энэ сарын 2-ны шөнө төв станцаасаа холбоо тасарчээ. Мэргэжилтнүүд шуурхай ажиллаж, онгоц осолдсон бүс нутгийг олсон байна. Ослын улмаас багийн 10 гишүүн бүгд амь үрэгдсэн болохыг тус улсын Онцгой байдлын яамны хэвлэлийн алба баталжээ.

 

Нисэхийн багийнхан Сибирийн ойн түймрийг унтраах ажиллагаанд оролцоод буцах үедээ ийнхүү осолджээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна.

 

Багийн гишүүдийн ДНК-ийг тогтоож, хэн болохыг нь тогтоохоор ажиллаж эхэлжээ. Онцгой байдлын сайд Владимир Пучков өчигдөр нисэх багийн гишүүдийн гэр бүлд тус бүр нь 1.7 сая рубль өгч, ДНК-ийн шинжилгээ бүрэн дууссны дараа оршуулах ажиллагааг зохион байгуулахаа мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zak:
IL 76
2016-07-05