Халдлагаар есөн цагдаа амиа алджээ
2016-07-04

Афганистаны Кабул хотын Сарипал дүүрэгт талибанчууд халдлага үйлдсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Халдлагын улмаас цагдаагийн есөн албан хаагч амиа алдаж, 11 хүн гэмтсэн хэмээн Кабулын Цагдаагийн газраас мэдээлэв.

 

Талибанчууд Аюулгүй байдлын агентлагийн ойролцоо тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг дэлбэлсэн байна. “Уг халдлагын дараа тусгай хүчнийхэн талибанчуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулж, халдлагатай холбоотой этгээдүүдийг баривчилсан” хэмээн Аюулгүй байдлын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Настатулла Жамшиди мэдэгджээ.

 

Талибанчууд өнгөрөгч долоо хоногт Кабул хотноо халдлага үйлдэж, 40 хүний аминд хүрсэн юм. Тус бүлэглэлийн дайчин, амиа золиослогч этгээд тусгай хүчнийхэн зорчиж явсан автобусны ойролцоо өөрийгөө егүүтгэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин