БНСУ-ын Ерөнхийлөгч манай улсад айлчилна
2016-07-04

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 2016 оны 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Талууд эдийн засаг, худалдаа, мэдээллийн технологи, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн хамтын ажиллагааны салбарт хамтран ажиллах талаар болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

 

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй  албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нартай уулзана. Мөн Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол-Солонгосын бизнес форумд оролцож, манай улсад амьдарч ажиллаж буй солонгос иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

 

Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсны айлчлалын өмнө АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно. БНСУ-ын Засгийн газар АСЕМ-ын дээд түвшний уулзалтын арга хэмжээг амжилттай зохион байгуулахад тодорхой дэмжлэг үзүүлсэн болно.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ одоо улирсан баларсан мэдээлэлээ солиочээ
2019-08-30