Хятадаас ялтан шилжүүлэн авлаа
2016-07-04

 

Монгол Улс одоогийн байдлаар  Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Канад Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс болон Бүгд Найрамдах Куба Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконг зэрэг 9 улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулаад байна.

 

Энэхүү гэрээ, хэлэлцээрийг байгуулснаар тухайн улсад ял эдэлж буй иргэнийг хүсэлтээ гаргасан тохиолдолд эх оронд нь шилжүүлэн авч, үргэлжлүүлэн ялыг нь эдлүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Хууль зүйн яам ял эдэлж буй иргэдээ шилжүүлэн авах талаар идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай “Ялтан шилжүүлэх гэрээ” байгуулснаас хойш анх удаа өнгөрсөн зургаадугаар сард тус улсад ял эдэлж байсан иргэнийг шилжүүлэн авлаа.

 

Тухайн ялтан нь 2007 онд 15 жилийн  хорих ялаар шийтгэгдсэн аж. Энэхүү ажиллагаанд ГХЯ-ны консулын газар, Бээжинд суугаа Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтэс, УЕПГ, Тахарын ерөнхий газар хамтран ажиллажээ.

 

Shuud.mn
Сонин хачин