Хуульзүйн байнгын хороо хуралдана

Хуульзүйн байнгын хороо өнөөдөр 15.00 цагаас хуралдахаар товлолоо. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн үр дүнтэй холбогдуулан зарим газарт гарсан саналын хуудсын зөрчлийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж аж. Тус байнгын хорооны гишүүд саналын хуудсыг зөрчлийг шийдвэрлүүлэхээр холбогдох хууль хяналтын байгууллагынханд чиглэл өгөх юм байна. Саналын хуудсны зөрчлийг шийдвэрлэсний дараагаар УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулах ёстой гэж АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлсэн билээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ