Үерийн улмаас 180 хүн амиа алджээ
2016-07-05

БНХАУ-д үргэлжлэн орж буй аадар борооны улмаас амиа алдагсдын тоо 180-д хүрсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Ихэнх гол, мөрөн үерлэсэн байна. Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 33 сая хүн хохирол амсч, 45 хүн сураггүй алга болсон талаар Онцгой байдлын газраас мэдээлэв.

 

Эрх баригчид аюулгүй байдлын үүднээс төмөр замын шугам, автозамын шугам сүлжээг хаажээ. Хубэй мужийн Юухан хот, Гүйжоү мужийн нөхцөл байдал хүнд байна. Зөвхөн Юухан хотод өчигдөр 23 хүн гол гатлах үедээ осолджээ. “Хятадын баруун хэсэгт аадар бороо маргааш хүртэл орох”-ыг тус улсын “South China Morning Post” сонин сануулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин