Ху Жинтаогийн туслахыг бүх насаар нь хорино
2016-07-05

БНХАУ-ын экс дарга Ху Жинтаогийн шадар туслах Лин Жихуаг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Лин Жихуаг өнгөрсөн оны зургаадугаар сарын 11-ний өдөр баривчилсан юм. Түүнийг авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгажээ. Өнгөрсөн оны долоодугаар сарын 27-ны өдөр Лин Жихуа намаасаа хөөгдсөн билээ.

 

Прокурорууд түүнийг 77 сая юань буюу 11 сая ам.доллар авлигад авсан хэмээн буруутгаж, гэр, машин, үл хөдлөх хөрөнгө зэргийг нь битүүмжилсэн байна. Мөн түүнийг төрийн нууцыг задруулж, шанд нь үл хөдлөх хөрөнгө авсан гэжээ. Шүүх хурал хаалттай болсон бөгөөд зарим гэрч “Лин Жихуа авлига авснаа хүлээн зөвшөөрсөн” гэж ярьцгаасан байна.  

 

Он гарснаас хойш Бээжингийн нөлөө бүхий 50 гаруй эрхэм авлигын хэргээр намаасаа хөөгдөж, ял шийтгүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хятадын энэ туршлагаас суралцах хэрэгтэй. Монгол төрийг цэвэр ариун байлгая гэвэл хулгайч нартайгаа өдөр шөнөгүй тэмцэх хэрэгтэй.
2016-07-05
Иргэн:
Хятадууд мундаг байнаа. Манай офшорчид, төсвөөс хулгай хийж баяжигчид ингээд зүгээр байгаад байх уу
2016-07-05
irgen:
Manaih ch gesen ingeh tsag irne Battulga S Bayr Bayr tsogt SU Batbold M Enh bold Badamjunai N Enhbayr Bathuu nariin hulgainii hurungiig hurungiig huraah heregtei
2016-07-05
Зочин:
Manai avilgachidiig ingej shiitgevel taarna. Manaihand bol baiguullagiin darga zahirlaas ehleed l buh l darga nar avna sh dee
2016-07-05
зочин:
Элбэгдоржийн херенгийг ингэж хурааж ав,баттулга,батхуу,баярцогт,су батболд нарын херенгийг хурааж терийн санг дуургээч хууль хяналтынхаан
2016-07-05