З.Энхболд: МАН төрийн эрхийг хууль бусаар авсан

АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар мэдэгдэл хийлээ. АН-ын дарга З.Энхболд өчигдөр хэвлэлийн хурал хийж, анхдугаар чуулганыг хуралдуулах боломжгүй дөрвөн шалтгааныг тайлбарласан. Тэгвэл өнөөдөр нэмж нэг шалтгааныг гарган тайлбарлаж, анхдугаар чуулганыг хуралдуулахыг эсэргүүцлээ.
З.Энхболд МАН төрийн эрхийг хууль бусаар авч, Эрүүгийн хуулинд заасан ноцтой гэмт хэргийг үйлдлээ хэмээн мэдэгдэв. Тиймээс сонгуулийг зохион байгуулсан СЕХ, УБЕГ, цагдаагийн байгууллагын удирдлагуудыг түр холдуулж, асуудлыг шалгах ёстой хэмээн мэдэгдэв. Мөн тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамт Ерөнхийлөгчтэй уулзаж, анхдугаар чуулганыг хуралдуулах зарлигыг цуцлах талаар ярилцана гэв.
Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ