“Олон-Овоотын” уурхайн оффисын барилга байгууламжид гал гарчээ
2012-01-09

Оюутолгой ХК-ийн агуулахад гал гарсан талаар мэдээлэл. Тэгвэл мөн тус аймгийн Мандал-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Олон-Овоотын” уурхайн зочид буудал, цайны газар, оффисын барилга байгууламжинд  өнөөдөр өглөөний  05:00 цагт  гал түймэр гарчээ. Компанийн гамшгаас хамгаалах орон тооны бус штаб унтраах арга хэмжээг авч байгаа талаар аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Тус уурхай нь “Олон Овоот гоулд” ХХК-ийн мэдлийнх бөгөөд  2009 оны 6-р сараас эхлэн Олон Овоотын алтны үндсэн ордын ашиглалтын үйл ажиллагааг явуулж байгаа. Олон Овоотын алтны үндсэн орд нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дэвсгэрт газар зүйн хувьд Ханын Хэцийн өргөгдөлд Улаанбаатар хотоос 500 км, Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос 100 км, Мандал-Овоо сумын төвөөс 45 км, Баянхошуу багийн төвд байрладаг юм.

Shuud.mn
Сонин хачин
deerh zochind.. Neg negnee bitgii ingej bai... Bid nar neg negnee eldveer helj zuhej matsaar baigaad chi ch ter mognol uls ch sain hugjihgui humuus ni iim hulduu hoirog baigaa ym...
2012-01-09
ALTJINGIIN ALTAN DANDAA SHATAJ BH YUMAA
2012-01-09