АНУ-ын иргэн сураггүй болжээ
2016-07-05

Италийн Ром хотноо АНУ-ын иргэн Бью Соломон гэгч сураггүй алга болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ахынхаа хамтаар өнгөрөгч пүрэв гаригт Италид иржээ. Соломон 19 настай бөгөөд “University of Wisconsin-Madison”-ийн оюутан аж. Тэрбээр “John Cabot” их сургуулийн урилгаар Ром хотноо иржээ.  

 

Соломон өрөөнийхөө найзын хамтаар шөнийн клубээр үйлчлүүлж байхдаа сураггүй болжээ. Хүүгийн найзын ярьснаар “Би Соломоныг хамгийн сүүлд энэ сарын 3-ны шөнийн 1.00 цагт харсан. Түүн рүү олон удаа залгасан ч утсаа авахгүй байсан” гэж хэлжээ.

 

Түүнийг “John Cabot” их сургуулийн оюутнууд болон цагдаагийнхан хайж байна.  Соломоны ах Жак Соломон “Дүүг минь хайх ажилд олон хүн оролцож байна” гэж ярьжээ.

 

Ромын Цагдаагийн газар “Хүүг хайсаар байна. Түүний явсан газруудын хяналтын камерийг шалгаж байна. Мөн гэр бүлийнх нь хүсэлтээр нийгмийн сүлжээг нь шалгаж байна” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene medee bidend yamar pad bna?
2016-07-06
Зочин:
Манайхан элдэв улс орон руу лэмий тэнэх нь ихссэн болохоор санаж анхаарч явахад илүүдэхгүй мэдээ байна. Мэдээлэл илүүдэхгүй. Ямар ч мэдээлэл хэрэгтэй хүндээ хэрэгтэй л байдаг юм.
2016-07-05
zzz:
Ynen shyy, yneheer olon ulsiin shaardlagatai medeenees busad eldev yanziin um medeeleed baihiin orond naad ulsad chin medeeleh um ih baina,,,
2016-07-05
чааваас даа:
бидэнд ямар хамаа байнаа... юм дутуу хагас орчуулж тавьж байгаа юм бол ядаж монголтой холбоотой, үгүйдээ сонирхолтой мэдээ тавиач... нэг англи хэлтэй.. тэрүүгээрээ америкийн мэдээ үзээд тэрийгээ орчуулна....
2016-07-05