Чуулганы хуралдаан эхэллээ
2016-07-05

УИХ-ын анхдугаар чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ.  Үдээс хойшхи хуралдаан 65 гишүүний ирцтэйгээр эхлэв.  Хуралдааныг УИХ-ын дарга М.Энхболд даргалж байна. Хуралдааны эхэнд бүлэг байгуулсан тухай шийдвэрийг танилцуулав. УИХ дахь МАН-ын бүлэг 65 гишүүнтэй, АН-ын бүлэг 9 гишүүнтэй юм.  МАН-ын бүлгийн даргаар Д.Хаянхярвааг, АН-ын бүлгийн даргаар С.Эрдэнийг тус тус  сонгосон байна. УИХ-ын дарга намын бүлгүүдээс ирсэн шийдвэрийг УИХ-ын чуулганы танхимд танилцуулснаар намын бүлгүүд эрх үүргээ хэрэгжүүлэх эрх бүрдэж байгаа юм.

 

Дараагаар нь УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сонгуулийн хууль зөрчсөн асуудал байхад тангараг өргүүлж байгаа нь хууль зөрчсөн асуудал. Хуулийн байгууллага шийдвэрлэсний дараа УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Олон хууль зөрчөөд УИХ-ын гишүүн болоод явна гэдэг зохимжгүй. Тийм учраас хуулийн, төрийн байгууллагууд ажлаа хийцгээ. Сонгогчдын саналыг хүндэтгэж байна. Төрийн албан хаагчдадаа найдаж бид сонгуульдаа орсон. Гэтэл саналын хуудас аваагүй газар нэмэлт саналын хуудас хаанаас гараад ирэв гэдгийг хуулийн байгууллага нягтлан шалгах ёстой. Төрийн байгууллага олон түмэнд ил тод байлгах үүрэгтэй
2016-07-05