УИХ-ын дэд даргаар Ц.Нямдорж, Я.Санжмятав нарыг сонголоо
2016-07-05

 

УИХ-ын анхдугаар чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын дарга М.Энхболд намын бүлэг байгуулсан тухай, намын бүлгийн даргыг томилсон тухай шийдвэрийг тус тус танилцууллаа. Дараагаар нь УИХ-ын дэд дарга томилох асуудлыг хэлэлцэв. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа УИХ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг томилох тухай бүлгийн шийдвэрийг уншиж танилцуулсан бол АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс УИХ-ын дэд даргаар Я.Санжмятавыг нэр дэвшүүлснийг танилцууллаа.

 

Танилцуулгын дараагаар нэр дэвшигчдэд асуулт тавьж үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс УИХ-ын дэд даргаар Ц.Нямдорж, Я.Санжмятав нарыг сонгох санал хураалт явуулав. Гишүүдийн 90 гаруй хувийн саналаар УИХ-ын дэд даргаар Ц.Нямдорж, Я.Санжмятав нарыг тус тус сонгов.

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Shhhhh:
Nyamdorjiig arai doromjilson bn ded dargaar yu hiihiin huil zuin said yadaj bolgohguide uuruu ch gsn iim 2n hoorond yum hiij yuga hiidiin boldoo
2016-07-05
Монгол үндэстэн:
Энэ МАН ын хагартлаа баяжсан луйварчид буцаад гараад ирж дээ. Өөрсдөө л баяжаад байхаас эд нар хэзээ ард түмнээ бодож байсан юм. Ард түмэнд сард 21000 төгрөг өгч доромжлоод байдаг мөртлөө мафи М. Энхболдын охин нь хурмын ширээндээ 100 сая төгрөг зарцуулсан гэж хэвлэлээр нэг цацаж байсан.
2016-07-05
kub:
mash sain shiidver baina
2016-07-05