Нийслэлд 32 хэм хүрч хална
2016-07-06

 

2016 оны долоодугаар сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон Төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.



УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. 30-32 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин