Тулаанаас ухарсан дайчдаа хөнөөжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл тулаанаас ухарч, эзэмшлийн газар нутгаа Засгийн газрын цэргүүдэд алдсан дайчдаа олны өмнө цаазалсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Иракийн чөлөөлөх арми тус бүлэглэлд алдаад байсан Эль-Фаллужа хотыг чөлөөлсөн билээ. Армийнхан хот руу дайрах үед олон зуун хэт даврагч амьд үлдэхийн тулд ухарсан юм. Гэвч тэд Мосул хотноо ирээд ийнхүү амиа алдацгаажээ.
“Тулааны талбараас зугтаах нь Аллахаас нүүр буруулсантай ижил” хэмээн цаазын ял гүйцэтгэсэн жихади мэдэгдсэн байна. Тус бүлэглэл 19 дайчнаа хөнөөжээ. Хэт даврагчид дайчдаа буцалсан халуун усанд хийж, амийг нь хөнөөсөн байна.
Нэгэн гэрч “Аварга том тогоонд хэт даврагчид буцалсан ус дүүргээд тулааны талбараас зугтаасан дайчдаа нэг нэгээр нь хийж, амийг нь бүрэлгэсэн. Тэдний энэхүү аймшигтай үйлдлийг тус бүлэглэлд элссэн бага насны хөвгүүд үзсэн” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ