Аз Жаргалын Цэцэрлэгт Хүрээлэн
2016-07-06

М-Си-Эс Кока-Кола компани үүсгэн байгуулагдсаныхаа 15 жилийн ойн хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж буй болон эмнэлгийн үйлчилгээ авч буй хүмүүст зориулан “Аз Жаргалын Цэцэрлэгт Хүрээлэн”-г бүрэн тохижууллаа.

 

 

 

 

 

 

 

М-Си-Эс Кока-Кола компани нийгэмд чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд  энэ удаа нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд ийнхүү цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлэн үзлэг, оношилгоо хийлгэж буй үйлчлүүлэгч түүний асран хамгаалагч нарын ая тухтай амарч, салхилах, тоглож наадах аюулгүй орчинг бүрдүүлэх замаар тэдний эрүүл мэндэд бага ч атугай хувь нэмэр оруулахыг зорьсон юм.

 

М-Си-Эс Кока-Кола компани 15 жилийнхээ ойн хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн олон ажил санаачлан хэрэгжүүлсний дотор Хаягдал ус цэвэршүүлэх байгууламжаа бүрэн хүчин чадлаар нь ашиглалтанд оруулсан явдал юм. Үйлдвэрээс гарсан хаягдал усыг цэвэршүүлэн, Улаанбаатар хотын зам талбайг угаах, ногоон байгууламжуудыг услах болон ой, хээрийн түймэр, объектын гал унтраахад ашиглаж байна.

Shuud.mn
Сонин хачин