НИТХ-ын даргаар Ц.Сандуйг сонголоо
2016-07-06

Гэрэл зургийг MPA.MN

 

НИТХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. МАН-аас НИТХ-ын даргад нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг нэр дэвшүүлсэн. Төлөөлөгчдийн олонхын саналаар Ц.Сандуйг НИТХ-ын хурлын даргаар сонголоо. 

 

НИТХ-ын даргаар сонгогдсон Ц.Сандуй "НИТХ-ын даргад намайг нэр дэвшүүлсэн МАН-ын Удирдах зөвлөл болон нийслэлийн МАН, сонгож батламжилсан та бүхэнд баярлалаа. Нийслэлчүүд энэ сонгуулиар нийслэл хотыг удирдах хариуцлагатай үүргийг манай намд өглөө. Энэ нь нэг талаар нийслэлчүүд эрх баригчдын дөрвөн жилийн ажилд сэтгэл хөрсөний илрэл. Нөгөө талаас аз жаргалтай хотод амьдрахын төлөө сэтгэл шулуудсаны баталгаа.  Нийслэлийн МАН-ын хороо ирэх дөрвөн жилд хүнээ дээдэлсэн, аз жаргалтай хот мөрийн хөтөлбөр түүнд тусгагдсан амлалтаа нийслэл хотоо хөгжүүлэх менежментын шинэ загварын дагуу заавал биелүүлэх болно. Итгэл хүлээлгэсэн сонгогч түмэндээ талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв. 

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bas neg muu hulgaich uudaa
2016-07-07
Зочин:
Нүд нь эгц харахгүй гөлөгнөсөн юмнаас арай өөр хүн МАН д олдоогүй юм байх даа.
2016-07-07
Зочин:
Энэ хар толгой юу ч чадахгүй ээ. Цагаан толгой хамаагүй дээр.
2016-07-07
Залуу:
Сандуй гэгчийг болгож тавилаа. Харах царайны бантаж үг ч хэлж чадахгүй байж сэхүүн санаатай
2016-07-07
бичээч:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан
2016-07-06
зочин:
Хөгшин буурал толгойноос залуу хар толгой хамаагүй дээр дэ хөгшөөн
2016-07-06
Songogch:
Sandui ix aarxaj baij Bat Uuld xandaa xag daruulaad jaal zoolrov. Xarj l baiya
2016-07-06