Баярын өдрүүдэд 6078 цагдаа хамгаалалтад ажиллана
2016-07-06

 

Хэдхэн хоногийн дараа Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний Их Баяр наадам болно. Энэ  үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар болон АСЕМ-ын уулзалтын үеэр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, сонгуулийн үеийн гомдол мэдээллийн талаар  Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд Замын цагдагаийн газрын урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Б.Бөхбат, ЦЕГ-ын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П.Энхтогтох, Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга туслах комиссар Б.Ганзориг нарын хүмүүс оролцов.

 

Баяр наадмын үеэр Замын цагдаагийн газрын орон нутгийн Цагдаагийн газар, Хууль сахиулах их сургууль, ЦЕГ-ын Лицензийн төвийн алба хаагчдыг оролцуулан нийт 800 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллах юм байна.

 

Б.Ганзориг: 6 мянга гаруй алба хаагч  бэлэн байдалд ажиллана


/Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга, туслах комиссар/

 

-Цагдаагийн байгууллагын ажлын шуурхай штаб Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд 24 цагаар байрлаж ажиллана. Нийт 6 мянга 78 гаруй бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин баяр наадмын хамгаалалтыг зохион байгуулж ажиллана. Энэ сарын 12-нд Хүй долоон худагт соёолон насны морины уралдаан болно. Энэ үеэр 7-21 цагийн хооронд 22-ын товчооноос Хүй долоон худаг хүртэлх замыг зүүнээс баруун тийш, баруунаас зүүн чиглэлд нэг чигийн урсгалдоруулж хөдөлгөөнийг зохицуулна. Морь уралдаж дууссаны дараа Улаанбаатар хотоос Архангайн салдаг уулзвар хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна. Түүнчлэн баяр наадмын үеэр хөдөлгөөний ачааллаас шалтгаалан зайлшгүй шаардлагатай замуудын урсгал чиглэлийг өөрчлөн, бусад зохицуулалтыг хийж ажиллана. Ерөнхийдөө цагдаагийн байгууллага баяр наадмын хэв журмыг хамгалаахад бэлэн гэж хэлж болно.

 

 

 

П.Энхтогтох: АСЕМ-ын хамгаалалтад бид бэлэн


/ ЦЕГ-ын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар/

 

-АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд бид 15 бүлэг 125 заалт бүхий ажлын төлөвлөгөө батлан ажиллаж байна. Төлөвлөгөөний явц 91.5 хувьтай байгаа. Үндсэндээ энэхүү уулзалтын аюулгүй байдлыг хангаж ажиллахад цагдаагийн байгууллага бэлэн. Хууль зүйн сайдын тушаалаар нэгдсэн удирдлагын төв болон Төрийн тусгай хамгаалалттай газар дээр шуурхай удирдлагын штаб ажиллаж байгаа. Мөн ЦЕГ-т шуурхай удирлагын  штаб ажиллаж байна. Хамгаалалтад нийт цагдаагийн анги байгууллагаас 5 мянга орчим алба хаагчыг, түүнээс 570 орчим алба хаагчыг төв орон нутгийн цагдаагийн газрын хэлтсээс нэмэгдлээр оролцуулна. Мөн олон нийтийн цагдаагийн алба хаагчид, ахмад алба хаагчид, оюутан цагдаа, сайн дурын 150 сонсогч оюутнуудыг хамгаалалтын үйл ажиллагаанд татаж оролцуулж байгаа. АСЕМ-ын аюулгүй байдлыг хангах чиглэлээр Улаанбаатар хотын 1100 орчим камерыг хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглаж байгаа. Мөн энэ сарын 9-18-ны хугацаанд улсын их баяр наадам болон АСЕМ-ын уулзалтын аюулгүй байдлыг хангахаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажилллаж байгаа.

 

 

Б.Баатархүү: Шилжилттэй холбоотой 2 гомдлыг шүүхэд шилжүүлсэн


/ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга, дэд хурандаа/

 

-Энэ удаагийн сонгуультай холбоотой гомдол маргаан мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч бүртгэж, шалгаж, зөрчлийн шинжтэй тохиолдод шүүхэд шилжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ. Цагдаагий байгууллага сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сонгуультай холбоотой нийт 2119 гомдол мэдээллийг хүлээн авсан.  Үүнээс

-  Улаанбаатар хотод 1220

- Хөдөө орон нутагт 917 бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн гомдлыг агуулгаар нь авч үзвэл:

  • Сурталчилгааны самбар, ухуулах хуудас, эд зүйл гэмтээсэн, алдагдсан гэсэн 585
  • Нэр дэвшигчийг гүтгэсэн гэсэн 296
  • Бэлэг, эд зүйл тараасан, дайллага цаллага хийсэн гэсэн 217
  • Ухуулах сурталчилгаа хийх үеэр саад учруулсан гэсэн 113
  • Хууль бус сурталчилгаа явуулсан гэх мэдээлэл 623
  • Сонгогчдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой 39 мэдээлэл
  • Бусад 226 мэдээллийг хүлээн авч холбогдох шалгалтыг хийсэн байна.

Эдгээр зөрчлөөс одоогоор эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 53 буюу нийт гомдол мэдээллийн 2.5 хувь, захиргааны арга хэмжээ тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн 572 буюу нийт гомдол мэдээллийн 26.9 хувь, захиргааны арга хэмжээ ногдуулсан 33 буюу 1.5 хувь, зөрчил болох нь тогтоогдоогүй хариу мэдэгдсэн 350 буюу 16.5 хувь, газар дээр нь шийдвэрлэсэн 39 буюу 1.8 хувь, захиргааны арга хэмжээ тооцох боломжгүй 269 буюу 12.6 хувь, ажиллагаанд байгаа 803 буюу 37.8 хувийг шалгаж байна. Эдгээрээс нийт 1316 гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага шийдвэрлэж ажиллаа. Сүүлийн үед сонгогчийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал нэлээдгүй яригдаж байна. Үүнийг сонгуулийн тухай хулуь тогтоомжин дээрээ тодорхой заагаад өгсөн байгаа. Шилжилт хөдөлгөөнийг хориглоогүй. Тодорхой хугацааны өмнө хүсэлтээ гаргаад хасалтаа хийлгээд шинээр санал өгөх газруудад шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд сонгуулийн хууль тогтоомжоор зөвшөөрөгдөж байгаа. Гэхдээ үүнтэй холбоотой 39 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Гомдол гаргагч 12 хүн нь эргээд шалгуулахаас татгалзсан. Үүний сонгуулийн тухай хууль зөрчсөн нь тогтоогдоогүй 15 гомдол байна. Шалгаж эцсийн шийдвэр нь гараагүй 10 гомдол байна. Үүнтэй холбоотой 2 гомдлыг шүүхэд шилжүүлсэн.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
JeanDelon:
Legitimate Cryptocurrency Recovery Company 2023// Lost Recovery Masters Hello, my name is Jean Delon . I'm 37 years old from the United Kingdom. My family and I were left with nothing after falling prey to a cryptocurrency investment fraud that took $807,000 in USDT and Bitcoins from us. We were quite fortunate to stumble across a post about LOST RECOVER MASTERS, a cryptocurrency and funds recovery organization with extensive cybersecurity knowledge. Recovery Masters were able to recover all of our cash, and they were tracked down and reported to the right authorities using the information we gave. In my opinion, you should use Lost Recovery Masters to recover your cryptocurrency. Email: Support@lostrecoverymasters.com Whatsapp: +1(204)819-5505 Learn more: https://lostrecoverymasters.com/
2023-11-09
Зочин:
lalruud
2016-07-06