“Сэрсэн тал” наадам маргааш болно

Соёл урлагийн их сургууль, Монголын урлагийн зөвлөлтэй хамтран “Сэрсэн тал” соёлын наадмыг ес дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Тус наадам маргааш 10.00 цагт Хүй долоо худагт эхлэх юм.
Энэхүү соёлын наадмыг анх 2008 онд Соёл урлагийн их сургуулийн багш, оюутнууд, БНСУ-ын “МЕТАА” компани, Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байжээ. Уг урлагийн наадмыг монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг өргөжүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг байна. Соёлын наадмын хүрээнд “Сэрсэн Тал” үндэсний урлагийн тоглолтыг зохион байгуулах ажээ.
Наадмын үйл ажиллагаа энэ сарын 11-12-ны өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд Хүй долоо худагт болох юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ