АН, МАН-ын томилгоо арай л биш ээ
2016-07-07

Улс орноо өрийн хямралаас гаргаж, угжны хурга шиг амьдарч буй монголчууддаа “гоё амьдрал” бэлэглэх амлалт өгч гарч ирсэн МАН-ынхан төр засгаа төвхнүүлэх ажилдаа ханцуй шамлан оржээ. АН-аас ялгаатай нь тэд нэг томилгоог олонхийн хүч түрсэн шийдвэрээр гаргачихдаг учраас хоног хугацаа алдаж хойшоо тавигдахгүй нь сайхан юм. Үндсэндээ Удирдах зөвлөлд байгаа 20 хүний үг, гаргасан шийдвэр хууль мэт хэрэгждэг учраас хэн ч юу ч гэж зөрүүдлээд нэмэргүй нь ойлгомжтой.
 
 
 
УИХ-ын даргаар намын дарга томилогдоход цөөнгүй хүн эсэргүүцэж байсан ч энэ зөрчил тийм ч хол явж чадаагүй. Хоёр гуравхан хүний туниж гоморхсон үг юм шиг дуулдаад л өнгөрч байв. Хэн ч дарга болохыг хүсдэг. Төрийн эрхийг үнэмлэхүй авсан намын гишүүн бүхний дотор л ийм бодол явж байгаа нь худлаа биш. Нэг удаа УИХ-д суучихлаа, хоёр дахиа сууж байгаа би яагаад сайд болж болохгүй юм бэ гэсэн хар хорын бодол хурган дарга нараас эхлээд “нялх Сэнгүм”-үүдэд хүртэл байгаа. Тиймдээ ч хөшигний цаана МАН-ынхан сайдын суудал санаархаж, өвөр зуураа хор найруулцгааж сууна. Намын лидер улстөрчдийн дотор хүртэл албан тушаалаа булаалдаж хэмлэлдэж байгаа тохиолдол бишгүй олон байгаа. Гэвч, энэ бүхнээ тэд хэзээ ч ил гаргадаггүй.
 
 
Өнөөдрийг хүртэл толхилцоон бүрээ дотоод ардчилал, эв нэгдэл гэсэн үгээр халхалж ирлээ. Наадмаас өмнө төр засгаа төвхнүүлэх үүрэг Төрийн тэргүүнээс авсан МАН-ынхан томилгоог ар араас нь хийж, томчуудын томилгоо явагдсаар байгаа. Дараа нь доод, дунд шатных эхэлнэ. Энэ намрыг дуустал томилгоо үргэлжлэх нь тодорхой. УИХ-ын даргад намын даргаа томилсноос эхэлж УИХ-ын дэд дарга, намын бүлгийн дарга, Нийслэлийн Засаг даргаа томилчихлоо, тэд. Сөрөг хүчин болсон АН-ынхан юу дутах билээ фракцийн наймаагаар улс төрийн томилгоогоо хийгээд эхэлчихэж. Харамсалтай нь эдгээр томилгоонууд нүдээ олсон, шинэчлэгдсэн гэхээс илүү нүглийн нүдийг гурилаар хуурсан төдий, хариуцлагаас бултаж нуугдсан, ах дүү амраг садны, фракцийн томилгоо байгаад ард түмэн эгдүүцэж байгааг нуух юун. Тэр тусмаа ард түмэнд сайхан амьдрал өгнө хэмээн гарч ирсэн Ардын намын томилгоо АН-аасаа ч долоон дор байгааг шүүмжлэх хүн бишгүй олон байгаа юм. 
 
 
М.Энхболд дарга хариуцлагаас зугтав уу 
 
 
Ялсан намын дарга нь Ерөнхий сайдынхаа ажлыг хийдэг жишиг АН-ыг эрх барьж байх үеэс алдагдсан. Өөрөөр хэлбэл, 2013 онд АН-ынхан Засгийн газраа унагахдаа Ерөнхий сайдаа намын дарга бус хүнээр тавьсан нь өнөөдрийн том ялагдлынх нь эх үндэс байсныг нуух аргагүй. Намын дарга нь алх цохиж, харин Ерөнхий сайдын ажлыг намын нэг гишүүн хийдэг жишгийг МАН-ынхан ч энэ удаа давтлаа. Ялсан намын дарга нь УИХ-ын дарга болж, ямар ч хамаагүй нэг нөхөр Ерөнхий сайд хийх нь тодорхой болов. Магад, М.Энхболд даргад Гүйцэтгэх засаглалыг толгойлж “жижиг” харагдахыг хүсээгүй том амбийц байж мэдэх.
 
 
Гэвч нөгөө талаас харвал тэр хариуцлагаас зугтчихлаа. Үүнийг нь нам доторхи туршлагатай гишүүд ч хэлж байсан билээ. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин УИХ-ын чуулганы танхимаас намын даргадаа хандан “Таныг УИХ-ын даргаар томилогдож байгааг би хувьдаа дэмжихгүй байгаа. “Миний үзсэн, уншсан номонд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог, сонгуульд амалсан хөтөлбөрөө барьж аваад хэрэгжүүлдэг, фронтын тэргүүн эгнээнд явдаг жишиг бий. Нам дээрээ гаргасан шийдвэр учраас би хүндэтгэж байна.
 
 
Ерөнхий сайд л ачааг нь үүрнэ. Ард түмэнд амласан амлалтаасаа ингэж урваж болохгүй. Засгийн газраа туйлын хариуцлагатай хандаж томилох ёстой. Спикер бол спикер. Хурал удирдана. Гол ачааг Засгийн газар үүрнэ шүү. Нэг үгтэй, нэг нүүртэй байх ёстой шүү” хэмээн сануулсан юм. Ц.Нямдоржийн хатуухан үгэнд ч намын даргаа хариуцлагаас нуугдсанд дургүйцэж буй өнгө аяс цухалзаж байлаа. Монгол Улсын эдийн засаг амаргүй байгаа. Ирэх жилүүдэд ч илбэ шидээр л биш бол бид уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа босгох тун ч амаргүй. Тиймдээ ч намын даргын хувиар тэр үүрэх ёстой ачаагаа үүрээд Ерөнхий сайдаа хийгээд зүтгээд үзэх ёстой байв.
 
 
Даанч тийм зориг гарсангүй. Дөрвөн жилийн дараа болохоос болохгүй хүртэл би зүтгэсэн шүү гээд хэлээд зогсч байвал ард түмэнд "гоё" харагдах байлаа. Гэвч ачир дээрээ тэр ажлын хүндээс зугтаж, биеийн амрыг харж алх тогшиж суухыг л илүүд үзжээ. Хямралт нөхцөл байдал нэг нам амлалт өгчихөөр арилчихгүй гэдгийг М.Энхболд дарга мэдэж буй учраас нэр цэвэр үлдэхийг илүүд үзсэн нь намын гишүүдээс гадна иргэдийн бухимдлыг ч төрүүлж эхэллээ. 
 
 
Ачааны хүндийг үүрэх Ж.Эрдэнэбат гэж хэн бэ 
 
 
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Аймгийн Засаг даргаар “Атрын III” аяныг эхлүүлж байхад ажиллаж байсан гэхээс өөрөөр монголчууд түүний талаар тун ч дулимаг мэдээлэлтэй. УИХ-д хоёр дахь удаагаа сууж буй Ж.Эрдэнэбатын хувьд Монгол Улсын хөгжлийн төлөө гаргасан бодлогыг хэрэгжүүлж, том намын мөрийн хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж чадах улстөрч мөн үү гэхээр чамлалтай санагдаж буйг нуух юун.
 
 
Тэр аймгийн Засаг даргын хэмжээний л улстөрч. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д суухдаа хэсэгхэн хугацаанд Сангийн сайдаар ажилласныг эс тооцвол төрийн суудал түүнд олдож байсан удаагүй. Сангийн сайдаар ажиллахдаа шинэчлэл хийсэн гэж ярьдаг ч улсын төсөв улайчихсан энэ үед түүний шинэчлэл харагдахгүй байгааг нуух юун. Ядахдаа л нам дээрээ цөөн хэдэн хүмүүс удирдаж үзээгүй жул улстөрчид МАН-ынхан улсын хувь заяаг даатгаад орхичихлоо. Харин түүний хажууд хүчтэй сөрөг хүчнийг дөрвөн жил удирдаж байсан С.Бямбацогт илүү жин дарж байсныг намынх нь гишүүд өвөр зуураа ярилцаж байгаа гэх.
 
 
Юутай ч өнөөдөр томилгоо УИХ-аар албажиж, Монгол Улсын Ерөнхий сайдын суудал түүний гарт очих нь ээ. Ж.Эрдэнэбатын ганц авах тал нь эдийн засагч. Магад залуу хүний хувиар зоригтой шийдвэр гаргаж, улсын мөнгө санхүүг зөв чиглүүлээд явахыг үгүйсгэхгүй. Гэвч нөгөө талаас харвал тэр өөрийн хүслээр танхимаа бүрдүүлж чадахгүй билээ. Дарга даамал, өөрийг нь энэ албан тушаалд суулгасан хүмүүст төлөх асар их өртэй үлдэнэ. Ах дүү амраг садных нь хүмүүсийг ажилд авах, сайдаар томилох тохироо нэг бүрээ биелүүлж эхэлвэл МАН-ынхны амлаад байдаг мэргэжлийн Засгийн газар лөөлөө болж хувирна. Ө.Энхтүвшин гишүүний хэлсэнчлэн намын амласан мөрийн хөтөлбөр, улс орны хөгжил дэвшил гээд ачааны бүх хүндийг Засгийн газар үүрдэг.
 
 
УИХ-ын 76 гишүүний зөв буруу баталсан бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хөрсөнд буулгах ажлыг тэд хийх учиртай. Тиймдээ ч Ж.Эрдэнэбат маргааш хэн байх вэ гэдэг нь ирэх дөрвөн жилд ямархуу байдалтай улс орныг хүлээлгэж өгөхөөс харагдах нь. Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх Ерөнхий сайдын нэг болно, эс бөгөөс улс төрийн утсан хүүхэлдэй болж, муу нэр муухай данстай үлдэнэ. Тэр хэн байхаа өөрөө шийдэх учиртай. 
 
 
Хотын иргэдийн саналыг аваагүй хотын дарга 
 
 
Нийслэлийн иргэдийн хурлын анхдугаар хуралдаан өчигдөр болж удирдлагуудаа сонголоо. Хоёр ч удаа хойшилсон анхдугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг даргаар Су.Батболд, НИТХ-ын даргаар Ц.Сандуй нарыг томилов. Харамсалтай нь энэ хоёр ч шинэлэг биш томилгоо.
 
 
Тэр тусмаа сонгуулийн үеэр төрийн албыг наймаалцах тухай ярьж байсан нэгэнд том итгэл үзүүлснээрээ МАН өчигдөр муухай харагдлаа. 60 тэрбумын наймаа худлаа байгаагүйг хүн бүхэн мэдэж буй. Харамсалтайн хүссэн албандаа очлоо, одоо наймаагаа эхлүүлж, санхүүжилтээ босго гэсэн үүрэг намаас өгсөн мэтээр Иргэдийн хурлын томилгоо харагдсаныг нуух юун. Нийслэлийн Засаг даргын томилгоо ч энэ удаад санасанд хүрч чадсангүй.
 
 
Хотын хөгжлийг хотын хүн биш хөдөөнөөс сонгогдож байсан “жирийн” улстөрч шийдэх нь. Тэр Э.Бат-Үүлийн дайтай улстөрч биш. Хүслээр болдогсон бол нийслэлийн иргэдийн саналыг үндэслэж нийслэлчүүд өөрсдөө хотын даргаа сонгодог байхсан. Ядахдаа л хотын иргэдийн саналыг шат шатны сонгуулиар авсан хүнд МАН хотоо даатгаж чадсангүй. Хүнийрхүү сэтгэлээр битгий хандаасай, төрийн албыг төрлийн алба болгож, тэрбумын наймаагаа эхлүүлэхгүй ажиллаасай хэмээн залбирахаас өөр сонголтгүй боллоо, бид. 
 
 
Ардын намаас ялгарах зүйл АН-д ч бас алга 
 
 
Энэ мэтээр эрх баригч намын томилгоо өнөөх л хуучин хэв загварт баригдсан, том дарга нарынхаа татаас түлхээсээр явагдаж байна. Цаашдаа мэргэжлийн хүмүүс Засгийн газарт орж ажиллана гэсэн итгэл ч алга болж буй. Эх сурвалжуудын хэлж буйгаар худ ургаа, төрсөн дүүгээ, эхнэрийнхээ дүүг сайд болгочих гэсэн том дарга нарын толхилцоон, зөрчил МАН-д хэдийнэ өрнөж эхэлсэн сурагтай.
 
 
Давхар, дан дээлний тухайд энэ удаад ярих нь ч илүүц биз. Ах намыг ийн албан тушаалын төлөө дээгүүр доогуураа “зодолдож” байх зуур АН-ынхан ч халаа сэлгээг хийж эхлэв. Намын даргаасаа эхлээд доод дунд шат хүртлээ өөрчлөгдөж байна. Ялагдал бүрийн дараа улс төрийн намууд шинэчлэлт хийдэг бичигдээгүй хуулийн дагуу АН-ынхан ч шинэчлэл хийх тухай ярьж эхэлсэн. Гэвч өнөөдрийн томилгоог харахад шинэчлэл гэж хэлэхэд хэцүүхэн. АН-ын бүлгийг гэхэд л “Шонхор” фракци авчихлаа.
 
 
Уг нь хүн чанар гэж байдаг бол намаа үнэмлэхүй ялагдуулсан энэ фракци хариуцлагаа ухамсарлаад дөрвөн жил дуугүй суух байлаа. Гэтэл өнөөх л Шонхор, тэр дундаа С.Эрдэнэ Ардчилсан намын шинэчлэл байсан гэж бодохоор эмгэнэлтэй. УИХ-ын даргын томилгоо ч үнэндээ шинэхэн биш. Аль ч үед албан тушаалтайгаа үлддэг “Алтангадас” фракцийн томилгоо тэнд хийгдэв. АН-д ганц итгэл найдвар төрүүлж буй томилгоо нь намын даргынх. Өөрөөр хэлбэл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, намаа ялалтад хүргэж байсан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад АН дараагийн дөрвөн жил итгэл хүлээлгэх бололтой.
 
 
Хэдийгээр одоо түр хариуцаж байгаа ч АН-д үүнээс өөр сонголт байхгүй. Шинэ залууд гэхээс илүү шинэ өнгө төрхөөр намаа удирдаж чадах хүнд л АН итгэхээс өөр аргагүй болжээ. Юутай ч АН-ын шинэчлэл хүлээн зөвшөөрөгдөж чадах эсэхийг өнөөдөр хэлэхэд эрт байгаа ч энэ мэтээр фракцийн томилгоо явагдсаар байвал шинэчлэлийн тухай ярих хэрэг байхгүй билээ. 

 

 
mminfo.mn
Б.Өнөртогтох
Shuud.mn
Сонин хачин
bobo:
dugnelt uguhud ert bishuu .? Ene setguulch nar uursdiiguu yu gej bodood bdag yum be tomilgoo neg bish ee ch geh shig . Hamar dor hagarhai gedeg yum shuu. Tegeed olon tumnii ner barina bolij uz.
2016-07-10
Иргэн:
Дандаа шүүмжлээд бх хэрэггүй. Ард түмний сонголт шүү дэ. Өөгүй хүнгэж юу бхав. Санаа нь л зөв бх хэрэгтэй.
2016-07-10
Зочин:
ZA ungursun durvun jil mongolchuud uzeegui gutral zovlon ur shirendee barigdsandaa ARDIN NAMDAA itgel huleelgelee ta buhen hicheej uzeerei daraagiin yalalt ch ta buhniih bh boltugai bidnii amidral ch togtvortoi bh boltugai hangiin turuund ard tumni. Amidralruu shiidel gargaj ajiltai bailgaj am dollarin hansh buulgaj hurungu oruulagch narig tataj kompaiudin dansig neen ugch baritsaand bgaa huvi humuusiin hurungiig bank ni bulaaj avahgui arga hemjeenuudiig avah heregtei bolovuudaa
2016-07-08
Tsog:
Songolt mash zov ajiliin amjilt husie
2016-07-08
Наранбаатар:
Санжмятав л намаа авч гарч чадах нэр цэвэр хүн
2016-07-08
zochin:
Amnii beleggvi chamd tur zasag tvmen olniihoo umnuus Amand chni SHAR tos tvrhej ugii, ald tsagaan hadag ayagtai svv meltelzvvlen ugii. Tur uls nini tuvshin baij tvmen olon mini amgalan baig turiin tvsheed mini evtei baig turiin svld mini mongolchuudaa urshuu.
2016-07-07
Зочин:
Bugd huvhairch Mongolchuud modoo barihn todorhoi bolloo ! Buh ymn buruugaar ehelchihlee ! Za ingeed 4-n jil zov buruugui bugdiign haraagaad butehgui bolohgui geed doromjilj gutgeed baijdee !? Ta nar oorsdoo ehluulsen shuu MAHgaruudaa !
2016-07-07
AH-iin gishuun bichiv !:
Ugaasaa buh ymn uruu doroi buruugaar ehelchihlee MAHgaruudiin ajil n ern tegeed tsagaan saraar toriin tavagiin ideegee zasahdaa jargalaar ehluuleed zovlongoor duusgaarai yg AH-iig anhnii tsagaan saraa hiihedn tegej zas gesen tushaaliig halagdaagui uldsen toriin albanii eslol hundetgeliin ajilchiddaa ogson shigee ! Ene buh ywaigui beleggui muu eoriin ug uildel bolgoniig tanai MAHgaruud ehluulsen shuu !
2016-07-07
Зочин:
Эрдэнэбат ч дээ, С.Баярын пешка шүү дээ.
2016-07-07
Зочин:
амны бэлэггүй, өө олж ядахдаа солиотой юм бичдэг лалар вэ. чи амттай хоолноосоо салах гээд үхэх гэж байна уу. энэ бол ард түмний сонголт, тэд балай, сохор биш, сайхан амьдрахыг л хүсэж байна. энэ хүмүүс муу ажиллавал бас л дүнгээ тавиулах болно. эхлээд юу хийхийг нь хар л даа. юу ч хийж эхлээгүй байхад л солиороод байх юм.
2016-07-07
jjggjg:
Hamgiin turuund turin alband shurguulsan mergejliin bus hunuusiig zailuulakh AN uunees ikh aij baina lee Ta nar 4 jild togooch huniig uul uurkhain mergejild joloochiig ded saidad geed yaraad baival arai denduulsen shuu Bugdiig ni zailuulna
2016-07-07
Зочин:
ХОХЬ НЬ ТЭНЭГ МОНГОЛЧУУД ЗОМБИ ЦАРАЙЛААД ХОЁР НАМ ДУНДАА ХАНАРЧ НАЙГААД ЯВЖ БАЙ
2016-07-07
Зочин:
ЗАНДАНГ АН-Ы ДАРГА БОЛГООЧ
2016-07-07
Ih medegch:
Yamar aimar ih ih medegch uuniig bichvee, kkk
2016-07-07
Зочин:
Мөнхбат давхар дээл нөмрөх сурагтай байгаа бус уу. Уг нь өөр нам төр барихаар хар машин, давхар дээлийг үздэггүй хүн тэнэгээ гайхуулах гэж дээ. Дээлээ бас шатаасан уу. Энэ нөхөр Өнөрмаа,ЭТТ-н Эрдэнэ нартай хамаатан юм болуу.
2016-07-07
Zorig:
... зарлаж , алд хадаг өргөж байгаа хэсгийг ч алдалгүй ойлгож ухаарч авсан хэмээн бодож байна. ... Монголчууд бид эх орныхоо тусгаар тогтнолыг эргүүлэн олж авах эхний хүнд хэцүү даваагаа давсан , одоо ардчилсан хужаа Ц Элбэгдорж болон МАН дахь хотын хужаа М Энхболд , хужаа Ж Эрдэнэбат , хужаа М Энх Амгалан болон дагалдагч хужаагийн бүлэглэлийг нэн даруй хөөн зайлүүлах ёстой . !!! ... Монголчууд бид өөрсдийн хөх тамгат шилдэг хөвгүүдээр Төр Улсаа удирдуулах ёстой . !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
2016-07-07
Zorig:
... Ямар ч хүнд цаг үе тохиолдсон бай Хан Тэнгэрийн ивээлээр Монгол Улсын хувь тавилан ямагт өөдөө дэвшиж байдаг . ... Монголын ард түмний уур хилэн , бослого хөдөлгөөн гарах вий хэмээн айж , ширвээтсэн ардчилсан хужаа Ц Элбэгдорж гутранги, үхээнц бодол санаандаа дийлдэн АНУ ын хар машин , зальт үнэг Содномцэрэн болон бусад урвагчид хужаанууд орогносон Сонгуулийн Ерөнхий Хороогоор дамжуулан , АН ын доторхи өөрийнх нь нэг санаатангууд нь бүлэг болох төдий 9 гишүүнтэй байхаар Монголын ард түмний сонголтыг луйвардахдаа Батзандан , С Эрдэнэ , А Эрдэнбат гээд хэдэн хужаануудаас гадна МАН ын хотын хужаа М Энхболд , хужаа Ж Эрдэнэбат , хужаа М Энх Амгалан нараа марталгуй бусдын нэрийг даран гаргаж ирж Монгол Улсын Их Хурлын дарга , Монгол Улсын Ерөнхий сайдад хүч түрэн зүтгүүлж байгаа бузар үйлдэл Монголчууд та бүхний нүдэн дээр болж байна . Түүгээр ч үл барам хотын хужаа М Энхболдыг , хужаа хүүхэн Батчимэгийн хамт Монгол дахь хужаагийн бодлогыг зангидагч өөрийн залгамжлагчаар чимээгүй зарла
2016-07-07
Zorig:
... зарлаж , алд хадаг өргөж байгаа хэсгийг ч алдалгүй ойлгож ухаарч авсан хэмээн бодож байна. ... Монголчууд бид эх орныхоо тусгаар тогтнолыг эргүүлэн олж авах эхний хүнд хэцүү даваагаа давсан , одоо ардчилсан хужаа Ц Элбэгдорж болон МАН дахь хотын хужаа М Энхболд , хужаа Ж Эрдэнэбат , хужаа М Энх Амгалан болон дагалдагч хужаагийн бүлэглэлийг нэн даруй хөөн зайлүүлах ёстой . !!! ... Монголчууд бид өөрсдийн хөх тамгат шилдэг хөвгүүдээр Төр Улсаа удирдуулах ёстой . !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Зочин:
Erdenebat sn EC boln bhaa.itgej bn.dunguj ehelj bhd bitgii shulsee uschuuleed bsitsgaa.yadaj jil....
2016-07-07
Zochin:
Zzzzz ccccx chinii l bodol nobshoo bitgii hvmvvsiig teneg gej bod
2016-07-07
Зочин:
тийм том мөнгөний суудлыг ингэж амархан алдахгүйгээ мэдэж бгаалдаа. Одоогийн систем нь том намуудад нэг сумаар 2 туулай буудах дайны юм болчоод бгаа бх
2016-07-07
Зочин:
зөв шүү харин тэгэж чадахгүй д бхдаа тэ
2016-07-07
зассс:
юүгээд гонгиноод байдын зөв нь тэгээд хэн юм хэлчээч?
2016-07-07
МАН-Д:
УГ НЬ ХҮРЭЛСҮХЭЭР Л АТГУУЛАХ БАЙСЫМ ДАА. НААД АСАР ИХ МӨНГӨИЭЙ НЯЛХ СЭНГҮМҮҮД МОНГОЛЫГ СӨНӨӨЖ МЭДНЭ ШҮҮ. АРСЛАН ТАЙЖ Л ГЭЖ МЭД. ӨНГӨ МӨНГӨ ШҮТСЭН БҮХЭЛ ДАВХРАГА ОРСОН ШҮҮ. УИХ -Д.
2016-07-07
Зочин:
Ikh hurlaas saiduudaa tomilohgui zarchim barival zodoon baga garna tiim uchiraas ehleed dan deelee batlah heregtei daraa ni dan mergejiliin humuus zoochih tegvel hen ch baristahgui sain nuudel bolno ard tumend ch taalagdana
2016-07-07
Зочин:
зөв шүү харин тэгэж чадахгүй д бхдаа тэ
Зочин:
Хотын даргыг бусад өндөр хөгжилтэй орнууд шиг шууд иргэдээс нь санал хурааж сонгодог болье!
2016-07-07
Зочин:
тийм том мөнгөний суудлыг ингэж амархан алдахгүйгээ мэдэж бгаалдаа. Одоогийн систем нь том намуудад нэг сумаар 2 туулай буудах дайны юм болчоод бгаа бх
12457896325:
За за Худалдааны техниккум төгссөөн нөхөр ЕС болж байгаа юм уу. Заза нөгөө багахангайн улаан хацарт шиг ХААДС төгссөн хөдөөний бас нэг Улаан хацарт хотын иргэдээс 1 ч санал аваагүй байж ХОтын дарга болж байгаа юм уу. Нөгөө 60 тэрбумаар ХОТын албан тушаалыг зарах нөхөр чин ХОТын ИТХ-ын дарга болсон уу. Ааяяа яа ёстой МАН-ын МАНГАРУУД ингээд л эргүйтэж эхэлдэг юм даа. Энэ хэд чин ерөөсөө л ГАЗРЫН МАФИ-ийн хармааны амьгүй хүүхэлдэйнүүд байна. Үнэхээр Бадамжунай-МИеэ 2 бол хятадуудтай нийлээд Монголын Төрөөр тоглож байгаа юм байна даа.
2016-07-07
Зочин:
za hotiig zaaval 40 myangatiin huligaan hulgaich tanhai balmad etgeeduud udirdval sain busad ni hun bishuu uuliig dagaj uurlesen hucalz shimegchdees hotiig nen darui salgaarai, ajlaa avaad ehleegui bgaa eronhii saidiig yaj medeed jul mul geed bgaan be taaj meddeg tavan han tamshaalj unerledeg tarlan buh yumuu
2016-07-07
Иргэн:
40 мянгатын мэргэжлийн хулгайч нарын толгойлогч Бат-Үүлээс салсанд иргэд баярлаж байна! Иргэдийн хашааны газрыг түүнтэй хамтарч луйвардсан дээрэмчид, хотын оффис болгонд бүгүүлсэн хармааны хулгайчуудын сүлжээг үтэр түргэн задлах хэрэгтэй, МАН гуай! Эс бөгөөс ижил хувь заяа та нарыг отож байгаа шүү!
2016-07-07
ee:
АН-д ОДООХОНДОО ДАНКАР ТОЛГОЙТ ЭРДЭНЭБАТААС ООР ХУН ХАРАГДАХГУЙ БАЙНА. ЗАЛУУЧУУДАД ОГЬЕ ГЭХЭЭР АИМШИГТ МАНГАС ЭЛБЭГДОРЖ БУУЖ ИРЭЭД БУЛААГААД АВНА. ХАМГИЙН ВЕСТ СОНГОЛТ ДАНКАР ТОЛГОЙТ
2016-07-07
Зочин:
энд хамгийн- нь Су л бна бусад нь болноо
2016-07-07
Me:
ANamd uur songolt baihgui, songogdson gishuudees toroh ni Erdene, Erdenebat , Sanjmyatav. MAN huvid bolovson hchin saitaigaa gaihuuldag shte, denduu uvaigui tomilgoo hiij bna. Yalanguya hotod. Batbold, Sandui 2 yum hiine gej goridvol denduu tom huleelt. Batboldiin garsan toirog hotod oir murtluu hugjluuruu hamgiin doroi aimag, Sandui urd ni hotod ajillaj bsan hun, uragshluulsan, hunii nudend toroh zuil hiisen udaagui. Zasgiig MAN avna l biz, ali ni ch garsan Ard tumnii setgeld hureh bish, Hotiig Batuuld ugchduggui archaagui songolt hiilee de.
2016-07-07