Мессид 21 сар хорих ял оноолоо
2016-07-07

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессиг татвараас зайлсхийсэн хэмээн буруутгаж, Испанийн Барселона хотын шүүхээс түүнд 21 сар хорих ялаар шийтгэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Месси 2007-2009 оны хооронд 1.7 сая еврогийн татвараас зайлсхийсэн нь мөрдлөгийн явцад тогтоогджээ. Месси болон түүний эцэг өмнө нь хэрэг үйлдэж байгаагүй, хоёроос доош жилийн ял авсан тул шоронд хорих бус тэнсэн харгалзахаар болсон хэмээн Испанийн талаас мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Г.Батнасан:
Ардчилал гэж үүнийг хэлдэг юм байна. Мессиг дэлхий мэднэ түүнийг дэмжигсэд, хайрлагсад над мэтээс эхлээд үй түм гэхдээ олноороо хэлэлцээд олонхиороо баталсан бол бүгд мөрддөг ардчилалын үнэ цэнэ үүнд оршино. Месси 2 жил шахам талбайд гархгүй болчихвол үнэхээр харамсалтай гэхдээ хууль бол хууль одоо яая гэхэв.
2016-07-07
Хасу:
Шудрага Хуультай улс гэж ийм бдаг юм бна.
2016-07-07