Путин, Обаматай Сирийн талаар ярилцав
2016-07-07

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар өчигдөр дахин утсаар ярьсан талаар “TASS” агентлаг мэдээллээ. Удирдагчид Сири улсын асуудлаар голлон ярилцсан хэмээн Кремлийн хэвлэлийн алба дамжуулав.

 

Путин “Хоёр улс Сирид цэргийн ажиллагаа явуулах үеэрээ уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Мөн сөрөг хүчин болон хэт даврагчдын байршиж буй бүс нутгийг нарийн тогтоож, тусгаарлах хэрэгтэй. Учир нь агаараас цохилт өгөх үед энгийн иргэд хохирох нь нэмэгдлээ” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн “Сирид дахин гал зогсоох гэрээг байгуулах нь зөв” хэмээн онцолсон байна.

 

Обама “Сирид хэдий гал зогссон ч хэт даврагчдын эсрэг тэмцлээ бид саармагжуулахгүй. Сөрөг хүчний дэмжигчдийг хэт даврагчтай андууран тэдний эсрэг цэргийн ажиллагаа явуулах нь хууль бус” гэсэн байна.

 

Удирдагчид тун удахгүй дахин холбогдож, гал зогсоох асуудлаар хэлэлцэхээр тохиролцжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ter alan hydarchid geed bgaa chin humuus yum shu!
2016-07-07
007:
Сирид хууль ёсны ганцхан засгийн газар байгаа бусад нь лалын алан хядагчид...ялгадсанд сорт байхгүй бүгдийг нь газартай тэгшил
2016-07-07