Урианхай сурын харваа эхэллээ
2016-07-07

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын арга хэмжээ энэ өдөр Урианхай сурын харваагаар эхэлж байна.

 

Энэ өдрийн 09.00 цагт сурын талбайд Урианхай сурын харваа эхэллээ. Тус тэмцээн өнөөдөр 19.00 цаг хүртэл үргэлжилнэ. Харин дараа өдөр нь Буриад сурын харваа болох бол энэ сарын 9-нд хүүхдийн сурын харваагаар үргэлжлэх юм.

 

Үндэсний их баяр наадмын сурын харваанд жил бүр 21 аймгийн 500 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорьдог. Монгол сурын харваа нь Буриад, Урианхай, Үндэсний гэсэн гурван төрлөөр уламжлалаа хадгалан хөгжиж иржээ.

 

Дашрамд сонирхуулахад эрийн гурван наадмын нэг сурын харваанд нэг түрүүлбэл мэргэн, хоёр түрүүлбэл хошой мэргэн, гурав удаа тэргүүлбэл гоц мэргэн, дөрөв бол гарамгай, тав бол дархан мэргэн цолыг хүртдэг байна. Монгол улсын хэмжээнд мэргэн цолтой 100 гаруй харваач байдаг.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин