Аль кайдичууд ариун хотод халдлага үйлджээ
2016-07-07

Саудын Арабын Медина, Жедда, Катиф хотноо энэ даваа гаригт цуврал террорист халдлага болсон билээ. Халдлагын улмаас аюулгүй байдлын дөрвөн ажилтан амиа алдаж, таван хүн шархтсан юм. Рамадан сард зориулан иргэд мөргөл үйлдэж байхад террористууд бөмбөг дэлбэлжээ.

 

Эрх баригчид уг халдлагын дараа Иракийн хэт даврагч “Халифын вант улс” байгаа хэмээн мэдэгдсэн юм. Тус бүлэглэл өнөөг хүртэл Медина хотын халдлагыг захиалсан гэдгээ хүлээгээгүй билээ. Тэгвэл тус улсын цагдаагийнхан уг халдлагыг “алан хядах “Аль Кайди” бүлэглэл захиалсан байж болзошгүй” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдлээ.

 

Халдлагын газраас тус бүлэглэлтэй холбоотой хэд хэдэн эд мөрийн баримт олджээ. Мөрдөгч “AFP” агентлагт “Исламын улс энэхүү халдлагын цаана байгаа гэх ямар ч ул мөр олдохгүй байна. Харин дэлбэрэлтэд ашигласан тэсрэх бөмбөг аль кайдичуудын ашигладаг бөмбөгтэй төстэй байна” гэж ярьсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин