Хүчтэй хар салхи Тайванийг дайрна
2016-07-07

Тайванийг маргааш орон нутгийн цагаар 10.00 цагт хүчтэй хар салхи дайран өнгөрөхийг АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс урьдчилан санууллаа. 280 км/цагийн хурдтай “Непартак” гэх хар салхи ирж байгаа гэнэ. Тус улсын эрх баригчид хар салхинаас урьтаж, иргэдийг аюулгүй газар байршуулахыг үүрэгджээ.  Аврах ажиллагаанд 1000 аврагч нэгдэн ажиллаж байна.

 

Хар салхины өмнө Тайванийн зүүн нутгаар их хэмжээний аадар бороо орж, хөрсний гулгалт үүссэн байна. Тайванийг өнгөрсөн онд “Соудер” гэх хүчтэй салхи дайран өнгөрч, ойролцоогоор тэрбум ам.долларыг хохирол учруулжээ.  

 

БНХАУ, Тайваньд өнгөрсөн тавдугаар сард хүчтэй хар салхи дэгдэж, 36 хүн амиа алдсан юм. Хятадад үргэлжлэн орж буй борооны улмаас 180 хүн амиа алдаж, 70 гаруй хүн сураггүй болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин