2020 оны “Дети Азии” спортын наадам Монголд болно
2016-07-07

 

ОХУ-ын Якут улсын Якутск хотод өчигдөр болсон “Дети Азии” спортын наадмын Олон улсын хорооны хуралдаанаар 2020 оны наадмыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хийх шийдвэрийг гаргажээ.


Тус хорооны гишүүд Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, МҮОХ-ныы ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаантай уулзалт хийсэн байна.


Олон улсын хүүхпиййн спортын ҮII наадмыг эх орондоо зохиох хүсэлтийг МҮОХ-ноос 2015 онд гаргаж энэ оны зургаадугаар сард спортын наадмын Олон улсын хорооны ерөнхийлөгч Д.Глушко тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад очиж спортын наадам явуулах нөхцөл байдал, спортын барилга байгууламжтай танилцсан байна. Сайд С.Ламбаа хэлэхдээ “Манай улсын Засгийн газрын хуралдаанаар “Дети Азии” спортын наадмыг бэлтгэн явуулах төлөвлөгөөг хэлэлцэж баталсан. Дөрвөн жилийн хугацаанд шинэ спортын барилга байгуулажм нэмж босгож дэд бүтцийг сайжруулж амжина. Гэрээнд гарын үсэг зурах, Зохион байгуулах хороог байгуулах, Ерөнхийлөгч, парламентын дарга, Засгийн газар, нийслэл хотын Захирагчид дэмжлэг туслалцаа хүсэж хандах, ОУОХ, Азийн олимпийн зөвлөлийн ивээлд багтах зэрэг олон асуудал байна.” гэж онцлон дурдсан байна.
“Дети Азии” спортын наадмыг Улаанбаатар хотод явуулах гэрээнд Вьетнам улсын Дананг хотод болох Азийн элсний наадмын үеэр гарын үсэг зурахаар тохиролцжээ.

Shuud.mn
Сонин хачин